card
/
Image

ХУЖИРТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XI ХУРАЛДААН БОЛЛОО. /2022 оны 12 сарын 16

ЭРХЭМ ЗОРИЛГО
Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан иргэдэд хөнгөн шуурхай, ил тод, шударгаар үйлчилж, сумынхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахад оршино.

Газарзүйн онцлог.Сумын нутаг нь далайн төвшинээс 1700-2360 метрт өргөгдсөн. Өндөр Сант,  Мойлт, Гуа, Ац, Дулаан, Өвөрмодот, Ханги, Битүүхэй, Мухдаг зэрэг уул нуруу, Орхон, Хужирт, Бургас, Тээл, Харз зэрэг тунгалаг уст голууд, Олон бүрд, Хар бүрд, Бөөрөг зэрэг нуур цөөрмүүд, Үүрт, Шороот, Мойлт, Цувирай, Танхилагт зэрэг халуун рашаан, булгуудтай бөгөөд сумын төвдөө 39-60 хэмийн халуун рашааныг түшиглэсэн амралт сувиллын газартай билээ.

Блокын гарчиг / img

“АВЛИГЫН ЭСРЭГ ЗАЛУУЧУУДТАЙ ХАМТ ШУДАРГА МАРГААШИЙГ БҮТЭЭЕ”

Өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр тохиож байна. Дэлхийн улс орнууд 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод гарын үсгээ зурснаар 12 дугаар сарын 9-ний өдрийг "Авлигын эсрэг Олон Улсын өдөр" хэмээн албан ёсоор тунхаглажээ.

Манай улс тухайн 2005 оны 12 дугаар сарын 27-нд конвенцыг соёрхон баталснаар авлигын эсрэг Олон Улсын үйл ажиллагаанд нэгдсэн юм.

Энэ жил энэхүү өдрийг НҮБ-аас дэвшүүлсэн “Авлигын эсрэг Залуучуудтай хамт шударга маргаашийг бүтээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
“АВЛИГЫН ЭСРЭГ ЗАЛУУЧУУДТАЙ ХАМТ ШУДАРГА МАРГААШИЙГ БҮТЭЭЕ”