card

                            ТАНИЛЦУУЛГА

 

           Хужирт сумын 4 дүгээр цэцэрлэг нь 50 хүүхдийн хүчин чадалтай, 15 багш ажилчидтай. Улсын төсвийн   449.976.574 төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтанд орсон. Хужирт сумын 4-р баг Шивээт-5 гудамж, 26 тоот хашаанд 2-5 настай хүүхдэд СӨБ-ыг ердийн болон хувилбарт сургалт олгож байна.                          

    Манай байгууллага нь 2 бүлэгтэй. Эрхлэгч-1, бүлгийн багш-2, хөгжмийн  багш-1, нягтлан-1,нярав-1, туслах багш-2, тогооч-1, гал тогооны туслах ажилтан-1, угаагч-1, үйлчлэгч-1, галч сахиул-3, гэсэн бүтэц орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

 Цэцэрлэгийн өдрийн 2 бүлгийн сургалтад 59 хүүхэд

“Солонго” Бэлтгэл бүлгийн сургалтад – 30 хүүхэд

“Нархан” Дунд бүлгийн сургалтад – 29 хүүхэд  

Хувилбарт сургалтад- 12 нийт 71 хүүхдийг  сургуулийн өмнөх боловсролд хамруулан ажиллаж  байна.

          Манай хамт олон нь бага насны хүүхэд бүрийн авъяас сонирхолд тулгуурлан тэдний бие бялдар,оюун ухаан, нийгэмшихүйг тоглонгоо бүтээлч үйлээр нь хөгжүүлэх ардын ёс заншил, мэндлэх хүндлэх ёсоор анхдагч зөв хүмүүжил,чадамжийг эзэмшүүлэх зорилготойгоор гар сэтгэл нийлэн ажиллаж байна.

                    Бидний уриа:  Бидний итгэл- Хамтын зүтгэл- Бүгдийн хөгжил