card

       

        Эрэн хайх,  аврах бүлэг нь Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 21-ны өдрийн 331-р тогтоолоор Өвөрхангай аймгийн Хужирт суманд Эрэн хайх, аврах бүлэг байгуулах шийдвэр гарч бүлгийн дарга-1, усчин аврагч-1, химичин аврагч-1, аврагч тэсэлгээчин-1, нохой хөтлөгч-1, шуурхай автомашины жолооч-1 нийт 5 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Эрэн хайх аврах бүлэг нь төр засгийн байгууллагуудаас гарсан бодлого чиглэлийг хэрэгжүүлэх, байгалийн болон хүн малын гоц халдварт өвчин зэрэг бүх төрлийн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, сэргээн босгох, учирсан хор уршгийг арилгах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

        ЭРХЭМ ЗОРИЛГО

        Эрэн хайх, аврах бүлэг нь гамшгаас урьдчилан сэргийлэх аврах ажиллагааны дадлага сургуулийг аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх,  гамшгийн  аюулын эрсдэлийн үед анхны дуудлагаар хүрэлцэн очиж, хүний амь нас эд хөрөнгө, байгалийн баялгийг аврах хамгаалах, гамшгийг байгаа хэмжээнд нь богино хугацаанд арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох.

         Vндсэн чиг үүрэг

         Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийг vнэлэх, болзошгvй аюулаас урьдчилан сэргийлэх, аюулыг бууруулах, гамшгийн бэлэн байдлыг хангуулах, гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажлыг шуурхай зохион байгуулах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн  босгох, гамшгаас хамгаалах чадавхыг дээшлvvлэх, зэрэг явдал болно.

         Аврах ажиллагааны чиглэл

         Газар хөдлөлт, ган зуд, үер ус, аянга цахилгаан, хүн малын гоц халдварт өвчин, химийн хорт бодис алдагдах, техникийн холбогдолтой томоохон осол, зам тээврийн осол, тэсрэлт дэлбэрэлт, ой хээрийн түймэр.