card

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХУЖИРТ СУМЫН 3 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

 

 

Буурал түүхийн хуудаснаа нэгэн шинэ хуудсыг нэмж Хужирт сумын 3 дугаар цэцэрлэг нь 2020 онд шинээр үүд хаалгаа нээлээ.

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны А/595 дугаар захирамжаар Хужирт сумын 3 дугаар цэцэрлэг үүсгэн байгуулагдаж, 2020 оны А/208 дугаар захирамжаар сургуулийн өмнөх боловсрол олгох сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдсон.

Тус цэцэрлэг нь  эрхлэгч-1, нягтлан бодогч-1, бүлгийн багш-3, туслах багш-3, нярав-1, тогооч-1, туслах тогооч-1, үйлчлэгч-1, сахиул-1 нийт 13 ажилтан албан хаагчтай бөгөөд сургуулийн өмнөх боловсролын мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан.

Хужирт сумын 3 дугаар цэцэрлэг 799,0 сая төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан зориулалтын байртай, 75 хүүхдийн хүчин чадалтай  цэцэрлэг юм.

Цэцэрлэгийн барилгыг  “Юу Жэт Эрдэнэ” компани гүйцэтгэгчээр ажиллаж барилгын норм ба дүрмийн дагуу чанар, эрүүл ахуй, стандартыг баримтлан гүйцэтгэсэн.

Хамран сургах тойргийн 2-5 насны хүүхдийг өөрийн онцлог, чадвар, бүтээлч үйлээрээ хөгжин, насан туршийн боловсролын суурь чадварыг эзэмшихэд дэмжин асрах, хамгаалах, хөгжүүлэх, сургалт, үйл ажиллагаагаар сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Багш ажилчид цэцэрлэгийн дотоод болон гадаад сургалтын орчны тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Сургалтын гадаад орчинг тохижуулан ногоон байгууламж, хүнсний хүлэмж, хүнсний зоорь, Хүнсний склад зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хамт олноороо гар сэтгэл нэгдэн хийж тохижуулсан.

Байгаль экологийн суурь мэдлэг, төлөвшил олгох Туршилтын талбайг байгуулан 15 нэр төрлийн хүнсний ногоог тарьж, хүүхдийн хоол хүнсэнд өөрсдийн гараар тарьсан экологийн цэвэр эрүүл хүнсээр ханган байгууллага ногооны аж ахуйтай болох суурь тавигдсан.