ХУЖИРТ СУМ БОЛОН ЯПОН УЛСЫН НАГАСАКИ МУЖИЙН МАЦҮ ҮРА ХОТ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Өвөрхангай аймгийн Хужирт сум нь Япон Улсын Нагасаки мужийн Мацүүра хоттой “Эгч дүү хотын харилцаа тогтоож, хамтран ажиллах тухай Санамж бичиг”-т энэ оны 8 дугаар сарын 20-ны өдөр гарын үсэг зурлаа.

 Хужирт сум болон Япон Улсын Мацүүра хот нь 1991 оны 7 дугаар сарын 27-ны өдөр эгч дүү хотын харилцаа тогтоож байсан нь 1996 он хүртэл үргэлжилж байжээ. Энэхүү найрамдалт харилцааг дахин сэргээж, хоёр хотын бүс нутгийн нийгэм, оршин суугчдын хоорондын хамтын ажиллагаа, найрамдалт харилцааг хөгжүүлэх зорилгоор соёл, түүх, аялал жуулчлал, бизнесийн чиглэлээр харилцан ашигтай солилцооны арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохиролцож санамж бичиг байгууллаа.

Тус айлчлалын хүрээнд Мацү-Үра хотын төлөөлөгчдөд Монголын уламжлалт аж ахуй, бэсрэг наадам үзүүлж, Чулуун зэвсгийн үеийн дурсгал, Хубилай хааны үеийн усан цэргийн тохой зэрэг байгалийн болон түүхэн дурсгалт газруудыг танилцууллаа.