card

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

ЗӨВЛӨМЖ

 

 

2022 он 01 сар 09 өдөр                                                                                                  Арвайхээр

 

 

Хужирт сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны

үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ

 үнэлгээний тухай

 

 

Нэг. Зорилго

Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрээр өгөгдсөн үүрэг, даалгаврын биелэлт, байгууллагын чиг үүргийн болон нээлттэй байдлын үзүүлэлтэд хяналт-шинжилгээ хийж, гүйцэтгэлийн үр дүнг үнэлэх, гарсан дүгнэлт зөвлөмжийг дараагийн шийдвэр, бодлого төлөвлөлтөд тусгах, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилт, зохион байгуулалт, хариуцлагыг сайжруулахад хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилго оршино.

 

Хоёр. Үндэслэл, арга зүй

Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, аймгийн Засаг даргын 2021 оны А/342 дугаар захирамжаар батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын дагуу сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

 

Гурав: Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээ

 

Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт:

-Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хяналтад авах үйл явцын хувьд аймгийн Засаг даргын 2015 оны а/149 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж, бүртгэл хяналтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Харин шийдвэрийн цахим мэдээллийн сан бүрдүүлэлт хангалтгүй байна гэж үзлээ. Цахим мэдээллийн сан нь холбогдох шийдвэрийг он оноор нь хяналтад авагдсан байдал, хяналтаас хасагдсан байдал, тухайн шийдвэрийн хэрэгжилт тогтмолжсон эсэх, хүчингүй болсон эсэх гэх мэтээр шийдвэрүүдээ хянахад чиглэгдэнэ. Ийм цахим санг байгууллагын (Тамгын газар болон төсөвт байгууллагууд) хэмжээнд хийх шаардлагатай.

-Төсөвт байгууллагуудад хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн бүртгэл хяналт хангалтгүй байна. Цаашид салбарын үйл ажиллагаатай холбоотой болон нийтлэг мөрдөгдөх шийдвэрийн бүртгэл хяналтыг сайжруулах, хэрэгжилтийг тооцож ажиллахад анхаарах

-Хуулиудыг хяналтад авах, бүртгэлжүүлэх, хэрэгжилтийг тооцох асуудалд анхаарах. Энэ чиглэлээр бусад байгууллага, албан хаагчдыг арга зүйгээр хангаж ажиллах.

-Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайлагналт хэт нуршуу, задгай бичигдсэн, зарим шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнахдаа хугацааны  байна. Цаашид тайлагналтыг үр дүн, үр нөлөөнд тулгуурлаж бичих чадварт бүх албан хаагчдыг сургах, чадавхжуулах

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр:

19 зорилтын 36 заалтыг хяналтад авч, хэрэгжилтийг тооцсон. Хяналтад авагдсан зорилт арга хэмжээ дутагдалтай байна. Тухайлбал боловсрол (2.3), Хөдөлмөр нийгмийн хамгаалал (2.5), Амар тайван аюулгүй байдал (4.3) зэрэг зорилтуудаас хяналтад авагдаагүй байна. 

Тайлангийн чанарт анхаарах шаардлагатай. Үйл ажиллагааны үр дүн жил бүр өссөн дүнгээр тооцогдоно. Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн 6.8-т зорилт, арга хэмжээ, заалтын гүйцэтгэл, үр дүнг 2000 тэмдэгтэд багтаана гэж заасан бөгөөд уг заалтын хэрэгжилтийг хангахад анхаарах

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт

- Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн өөрийн суманд хамааралтай асуудлыг тодорхой эзэнтэй болгож, хэрэгжилтийг жил бүр харьяа төсөвт байгууллагуудын төлөвлөгөөнд тусгуулан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах

- Тайлангийн хэрэгжилтийг үнэлэхдээ суурь түвшин, зорилтот түвшинтэй харьцуулж, товч, ойлгомжтой тоон болон тохирох үзүүлэлтээр тайлагнах

 

Аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт:

-Аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/342 дугаар оны захирамжаар батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын 3 дугаар хавсралтаар тайлагнах, журмын 6 дугаар зүйлийн 6.3.2, 6.3.3 дахь дагуу үнэлэх

 

-Тайланг хэт нуршсан, үйл ажиллагааны процесс тоочсон байдлаар тайлагнаж байгаа тул цаашид үр дүнг тооцож, хэмжихүйц үзүүлэлтээр тайлагнах.

 

Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт:

- Сумын ИТХ-д тайлагнахдаа Засгийн газрын “Журам шинэчлэн батлах тухай” 2020 оны 206 дугаар тогтоолын дагуу хэрэгжилтийг үнэлэх, эрчимжүүлэх шаардлагатай ажлыг гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаж ажиллах.

 

            - Хэрэгжилтийг тайлагнахдаа Засаг даргын 2021 оны А/342 дугаар захирамжаар батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын 3 дугаар хавсралтын дагуу тайлагнахад анхаарах.

 

- Сумын ИТХ-ын ажлын хорооноос гарсан санал дүгнэлтийг харгалзан зарим шаардлагатай ажлыг эрчимжүүлэх талаар тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах.

Дөрөв: Байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээ

Аймгийн Засаг даргаас сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт:

Гэрээний үүргийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, гэрээний шалгуур үзүүлэлтийн хэрэгжилтийг тоон болон чанарын шалгуурыг хэрхэн хангасан тухай үр дүнд тулгуурлан тайлагнах

Ажлын байрны зураг авалт хийх, ажлын ачааллыг сайтар тооцох зэргээр ажил үүргийн хуваарийн хийдэл, давхардлыг арилгах, ажил хариуцсан мэргэжилтнүүдийг тухайн салбарын хөгжлийн чиг хандлагыг судалж, ажлын хариуцлагыг сайжруулах, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх

Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн биелэлт

Аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/342 дугаар захирамжаар батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ, үнэлгээ хийх журам”-ын 4 дүгээр хавсралтын хүрээнд  Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн дагуу биелэлтийг гарган ажилласан байна. 

Цаашид шалгуур үзүүлэлтийг зөв тодорхойлох зөвлөмжийг хүргүүлж байна.

Гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт:

 “Бодлогын баримт бичиг болон хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээ”-г хэрэгжүүлэх зорилгоор тухайн албан хаагч гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг тодорхойлохдоо дараах арга зүйг мөрдлөг болгоно. Үүнд:

- Албан тушаалын зорилго, зорилтод үндэслэн албан хаагчийн гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг томьёолох;

- Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, стратеги төлөвлөгөөнд тусгагдсан ижил нэршилтэй, ижил утгатай, бие биеэ агуулсан утгатай зорилт, арга хэмжээг нэгтгэж, нэг арга хэмжээ болгон тодорхойлох;

- Гүйцэтгэлийн зорилт болон зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ хоорондын уялдааг хангах;

- Байгууллагын гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг бусад нэгж, эсхүл өөрийн нэгжийн албан хаагчтай хамтран хэрэгжүүлэхгүй тохиолдолд тухайн албан хаагч уг арга хэмжээ, түүний шалгуур үзүүлэлтийг өөрчлөхгүйгээр гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгах;

- Байгууллагын гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг бусад нэгж, эсхүл өөрийн нэгжийн албан хаагчтай хамтран хэрэгжүүлэх болсон тохиолдолд тухайн албан хаагч арга хэмжээ, түүний шалгуур үзүүлэлтийг дангаараа хэрэгжүүлж болохуйц байдлаар нарийвчлан тодорхойлж, гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгах;

- Гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний шалгуур үзүүлэлтийг тодорхой, хэмжигдэхүйц, хэрэгжихүйц, ач холбогдолтой, цаг хугацаатай байхаар тодорхойлох;

- Арга хэмжээний гол үр дүнг харуулсан 1-2 шалгуур үзүүлэлт сонгох, шаардлагатай тохиолдолд чанарын шалгуур үзүүлэлт ашиглах боломжтой ч аль болох үр дүнд суурилсан шалгуур үзүүлэлт сонгох;

-Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хугацааг жилээр бус улирлаар төлөвлөсөн байх.

-Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд (тамгын газрын) бодлого зохицуулалтын хүрээний гол гол арга хэмжээний төлөвлөлтүүдийг хийдэг байх (сумын жилийн хөгжлийн төлөвлөгөө болон албан хаагч тус бүрийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд нарийвчилсан арга хэмжээнүүд орж байгаа учраас үйл ажиллагаа нэг бүрийг тусгах шаардлагагүй)

-Албан хаагчийн болон байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд төсөв тавигдсан арга хэмжээнүүд байгаа бөгөөд гүйцэтгэл үр дүнд тухайн төсвийн гүйцэтгэлийг тусгаагүй алдаатай байна.

-Төсөвт байгууллагуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөний боловсруулалт, төлөвлөлтөд хяналт тавих. Арга хэмжээг оновчгүй тодорхойлсон, шалгуур үзүүлэлтийн хэсэгт арга хэмжээгээ тодорхойлсон алдаатай, шалгуур үзүүлэлтийг хэмжигдэхүйц байх шаардлагыг хангаагүй, суурь түвшин тавигдаагүй, зорилтот түвшинг ойлгомжгүй тодорхойлсон, үнэлгээг буруу томьёолсон, үнэлгээний хүснэгтийг буруу ашигласан зэрэг дутагдлыг дахин гаргахгүй байх.

-Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хувьд стратегийн төлөвлөгөөний зорилго, зорилт, арга хэмжээ гэж задарч томьёолдогдсон байгааг анхаарч, энэ хүрээндээ томьёоллоо оновчтой гаргаж ажиллах.

Орон нутгийн хөгжлийн сан, хөрөнгө оруулалтын талаар хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтийн хувь, хувийн хэвшлийг дэмжсэн байдал:

Жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр 87 хувьтай үнэлэгдсэн байна. 2021 онд 8 төсөл, арга хэмжээ нийт 208,447,800 төгрөг  төлөвлөгдөж 6 төсөл арга хэмжээ бүрэн санхүүжигдэж 2 төсөл арга хэмжээ он дамжин хэрэгжихээр болсон байна.  Орон нутгийн хөгжлийн сангийн 2021 оны эцсийн үлдэгдэл 54,546,370 төгрөг үүнээс он дамжин санхүүжигдэх 2 төсөл, арга хэмжээний 37,590,000 төгрөг байна. Хэмнэгдсэн үлдэгдэл 16,956,370 төгрөг

Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлт:

2021 онд 10 иргэнд 105,000,000 төгрөгийн зээл олгосон байна. Үйл ажиллагаа тогтворжсон Хужирт цагаан ХХК, О.Зундуйбадгар гэх мэт иргэн, аж ахуй нэгж байгууллагууд байна. Албан шаардлагын биелэлт 100 хувь биелсэн сайн талтай.

Цаашид явцын хугацаа хэтэрсэн зээл-33,911,500 төгрөг, гэрээний хугацаа дууссан 32,094,110 төгрөг нийт  66,005,610 төгрөгийн зээлд анхаарч ажиллах .

Тав: Байгууллагын нээлттэй байдлын үнэлгээ

Байгууллагын ил тод байдлын үнэлгээ:

Аймгийн Засаг даргын 2021 оны А/342 дугаар захирамжаар баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын 10 дугаар хавсралтад туссан “Байгууллагын ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийг Үйл ажиллагааны ил тод байдал, Хүний нөөцийн ил тод байдал гэсэн 2 ангиллын 14 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэв.

 

Тус сумын ил тод байдлын шалгуур үзүүлэлтийн жилийн эцсийн хэрэгжилтийн тайланд үндэслэж, бодит нөхцөл байдлыг газар дээр нь судалж, вэб сайт, мэдээллийн самбарын хөтлөлт, баяжилтыг харгалзан үзсэн.

 

Албан ёсны вэб сайтын хөгжүүлэлт тогтмолжсон. Мэдээллийн самбарыг электрон болон цаасан хэлбэрээр хэрэглэж, үйл ажиллагааг жигдрүүлсэн. Иргэдээс санал асуулгыг цаасан болон цахим хэлбэрээр авч хэвшсэн түүнд иргэдийн оролцоог хангалттай бүрдүүлсэн. Ил тод байдлыг хангах төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг тооцон ажилласан байна.

 

Цаашид ил тод байдлыг хангаж ажиллахад дараах зүйлсийг анхаарах

 

Сум, орон нутгийн бодлого шийдвэр, түүний хэрэгжилтийн явц, үр дүнг сонин, сэтгүүл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэхэд онцгой анхаарах

Вэб сайтын цэс, дэд цэсийн зохион байгуулалтыг эмх цэгцтэй болгож, хэрэглэгч мэдээлэл авахад ойлгомжтой хялбар болгох, /хэрэгцээт мэдээллийн олж авахад дамжлага ихтэй байсан/ сумын Засаг даргын Тамгын газартай шууд холбогдох нээлттэй утас, и-мэйл хаягийг ил тод байрлуулах

Вэб сайтад байрлуулж байгаа мэдээллийн боловсруулалт, чанарыг сайжруулах, иргэдэд ойлгомжтой байдлаар боловсруулах

Вэб сайтын “Төрийн байгууллагууд” цэсэнд Соёлын төв, 3, 4 дүгээр цэцэрлэгийн мэдээллийг нэмэх

Төрийн байгууллагуудад ажиллаж буй нээлттэй утасны дугаарыг нэгтгэж ил тод мэдээлэх

Өргөдөл, гомдлыг цахимаар хүлээж авах өгөгдлийг вэб  сайтдаа бий болгох

Олон нийтээс санал асуулга авах  өгөгдлийг вэб  сайтдаа бүрдүүлэх

Сул орон тооны зарыг  тогтмол мэдээлэх

Сумын эдийн засаг нийгмийн өнөөгийн байдал, төрийн албан хаагчдын утасны дугаарыг тухай бүр шинэчлэх

Өргөдөл гомдлын мэдээллийн шийдвэрлэлт, холбогдох журмыг мэдээлэх 

http://khujirt.ov.gov.mn/вэб сайтыг олон нийтэд сурталчлах

Сумын цаг үеийн ажлыг вэб сайтдаа нийтэлж хэвших

Мэдээллийн самбарт цаг үеийн, иргэдэд нэн хэрэгцээтэй мэдээллийг тогтмол байрлуулж байх

Сошиал сүлжээнд төрийн байгууллага бүр өөрийн албан ёсны хаягнаас мэдээлэл нийтлэх /Албан хаагчид хувийн хаягнаас төрийн мэдээлэл нийтлэхгүй байх/

Сумын төвд байрлуулсан мэдээллийн самбаруудыг шинэчлэх ажлыг зохион байгуулах

 

Шударга байдлын түвшний үнэлгээ:

 

“Сум, байгууллагын авлигийн эсрэг үйл ажиллагаа, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх 2021 оны төлөвлөө”-ний жилийн эцсийн биелэлтийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс үнэлсэн шударга байдлын үнэлгээтэй харгалзан газар дээр нь ажиллаж дүгнэв.

 

Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр өөрсдийн нөөц бололцоог ашиглаж шторк, видео бэлтгэж сумын албан ёсны вэб сайтад тусгай цэс үүсгэн тогтмол байрлуулах. Нөлөөллийн ажлуудыг санаачлан зохион байгуулж, иргэдийг оролцоог нэмэгдүүлэх

Авлигийн эсрэг үйл ажиллагааны төлөвлөлтийг сайжруулж, үр дүнг тооцож ажиллах

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг иргэдээс авч хэвших, түүний мөрөөр ажил сайжруулах, алдаа дутагдлаа тухай бүрт нь засах

Авлига, ашиг сонирхлын эсрэг хууль, тогтоомж, дүрэм журмыг сумын төрийн албан хаагчдад сурталчлан таниулах, авлигаас ангид байх сургалт, зөвлөгөөнд төрийн албан хаагчдыг хамруулах

Худалдан авах ажиллагааны цэсийг ажиллагаанд оруулах, жилийн төлөвлөгөө, тайлан, аудитын тайлан, тендерийн урилгыг нийтэлж, холбогдох линкийг холбох

 

Шилэн дансны хөтлөлтийн үнэлгээ:

Байгууллагын нэр

Хугацаа хоцорсон мэдээний тоо

Үнэн зөв байршуулсан эсэх/Төсвийн гүйцэтгэлийн мэдээ, аудитын тайлан, дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтт

1

Ерөнхий боловсролын сургууль

5

+

2

Цэцэрлэг-1

15

-

3

Цэцэрлэг-2

22

+

4

Цэцэрлэг-3

14

+

5

Цэцэрлэг-4

 

+

6

Эмнэлэг

5

-

7

Соёлын төв

8

+

8

Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

8

+

9

Засаг даргын Тамгын газар

10

+

 

2020 оны үйл ажиллагааны үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилт

Зөвлөмжийн мөрөөр хэрэгжүүлэх гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө боловсруулан ажилласан. Төлөвлөгөөний хэрэгжилтийг тооцож ажилласан сайн талтай.

Байгууллагын ёс зүйн зөвлөл болон дотоод хяналтын зөвлөлийн үйл ажиллагаа тогтмолжсон. Цаашид үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж ажиллах асуудалд анхаарах

Төрийн албан хаагч бүр хариуцсан ажлын хүрээнд судалгаа, мэдээллийн сантай байх,

Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 246 дугаар тогтоолоор батлагдсан Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн С/30 дугаар тушаалаар батлагдсан Баримт бичиг стандарт (MNS 5140:2021)-ын хэрэгжилтийг хангаж ажиллах. Тухайлбал: Хуралдааны тэмдэглэл, зөвлөмж, илтгэх хуудас зэргийг стандартын шаардлагад нийцүүлэх

Төсөвт байгууллагуудад сумын Засаг даргын Тамгын газраас арга зүйн зөвлөмж, үйл ажиллагааны чиглэлээр сайтар хангаж ажиллах, сургалт мэдээллийг тогтмол хийж байх.

Шинээр томилогдож байгаа албан тушаалтанд шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах, чиглүүлэх үйл ажиллагааг байгууллага бүр хэрэгжүүлж ажиллах.

Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, Төрийн албаны  сабар зөвлөлөөс өгсөн хугацаатай үүрэг даалгавар, мэдээ тайлангийн ирц, чанарын үнэлгээ:

 

Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, Төрийн албаны  сабар зөвлөлөөс өгсөн хугацаатай үүрэг даалгавар, мэдээ тайлангийн ирц, чанарын үнэлгээг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс гаргаж өгсөн үнэлгээтэй харгалзаж газар дээр нь ажиллаж, холбогдох бичиг баримтыг үзэж үнэлэв.

 

Сумын Засаг даргын Тамгын газар, төсөвт байгууллагууд хугацаатай бичгийн бүртгэлийн дэвтэр дээр хариу өгөх хугацааг тэмдэглээгүй, шийдвэрлэлтийн байдал дээр тайлбарыг буруу бичсэн, хяналтын карт нээгээгүй алдаа дутагдлыг  арилгах.

 

Өргөдөл, гомдлын бүртгэлийг сайжруулж, карт хөтлөх

 

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ыг хэрэгжүүлж ажиллах

 

 

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСЭГ