ХУЖИРТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ СУЛ ОРОН ТООНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2023.01.30

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг даргын Тамгын газрын төрийн захиргааны дараах албан тушаалын сул орон тоо байгаа тул нийтэд мэдээлж байна. Үүнд:

Хүнс, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн

Тавигдах тусгай шаардлага:

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

Мэргэжил: Хүнс үйлдвэрлэлт /0721/, Хөнгөн үйлдвэрийн технологи /0723/, Материал судлал /0722/, Нягтлан бодох бүртгэл /0411/, эдийн засаг /0311/, Санхүү, банк, даатгал /0412/, Менежмент ба удирдахуй /0413/

Мэргэшил: Төрийн албаны мэргэшүүлэх богино, дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн бол давуу тал болно.

 

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн

 

Тавигдах тусгай шаардлага:

 

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

Мэргэжил: Мал аж ахуй /081105/, Зоо-инженер, технологич /081104/, Мал эмнэл зүй /084/, Менежмент ба удирдахүуй /0413/

Мэргэшил: Төрийн албаны мэргэшүүлэх богино, дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн бол давуу тал болно.

 

Нийгмийн бодлогын мэргэжилтэн

 

Тавигдах тусгай шаардлага:

 

Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

Мэргэжил: Боловсрол /011/, Эрүүл мэнд, нийгмийн хамгаалал /09/, Хүмүүнлэг /022/, Социологи, соёл судлал /0314/, Төрийн удирдлага /041303/, Гэр бүл судлал

Мэргэшил: Нийгмийн ухааны салбарын мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол давуу тал болно.

Сонгон шалгаруулалт:

Сул орон тоо гарсанаас хойш 21 хоногийн дотор тусгай шалгалтын сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Өвөрхангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн. Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтад тусгай шалгалт зарлагдсан байна.

 

ХУЖИРТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР