card

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 2 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ

 

        1947 оны 07 дугаар сарын 05-ны зуны нэгэн өдөр  Хужирт сумын модны артелийн ажилчдын санаачлагаар үйлдвэр хоршооллын хөрөнгөөр 3 орон тоотой  25 хүүхэдтэй 3 гэртэй цэцэрлэг байгуулагдсан нь өнөөдрийн   Хужирт сумын Улсын Тэргүүний Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн анхны гал үүсэн бадарсан  юм.

       Цэцэрлэг анх байгуулагдахад Б.Аршид гэх эрэгтэй хүн эрхлэгч нярвын ажлыг хавсран гүйцэтгэж  бүлгийн багшаар  Надмидын Должин тогооч  манаачаар  бавгар хэмээх Дэндэв нар ажиллаж байжээ.

 

       Тус цэцэрлэг нь 1947 онд байгуулагдсан  аймгийн анхдагч 2  цэцэрлэгийн нэг Хужирт сумын анхны цэцэрлэг юм.  Түүхт он жилүүдийн явцад суманд цэцэрлэг нэмэгдэн байгуулагдаж   цэцэрлэгүүдийг дугаарлаж 2 дугаар цэцэрлэг хэмээн нэршжээ.

       Тэр үеийн улс ардын аж ахуйн соёлыг  хөгжүүлэх анхдугаар  таван жилийн  төлөвлөгөөний жилүүдэд  хүүхдийн цэцэрлэг нь  ардын гэгээрлийн  нэг салбар болон шинээр үүсэн хөгжиж энэ үеэс эхлэн хүүхдийн цэцэрлэгийг төлөвлөгөөтэй  хөгжүүлж эхэлснээр  тус цэцэрлэг 1959 онд улсын төсөвт цэцэрлэг  болон өргөжин хөгжиж энэ үед эрхлэгчээр нь Ж.Маргарита гэдэг эмэгтэй ажиллаж байжээ.

1947 оноос тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж одоогоор 20 ажилтан албан хаагч 140 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгон ажиллаж байна.

БАЙГУУЛЛАГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ЭРХЭМ ЗОРИЛГО

   

 ХҮҮХЭД ГЭЖ ХЭН БЭ

Хүүхэд бол ялгагдах онцлогтой, сониуч тоглонгоо хөгждөг идэвхитэй суралцагч юм.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эерэг хандлагыг түгээгч шинийг санаачлагч БИД хүүхдийг тоглонгоо бүтээлчээр сэтгэж, өөртөө итгэлтэй болоход нь дэмжлэг үзүүлнэ.

 ЗОРИЛТ:

1. Шатарт суралцах, тоглох анхны мэдэгдэхүүн олгох

2.  Аюулгүй амьдрах чадвар, уламжлалт ёс зан үйлээ өвлүүлэн сургах, байгалиа хайрлах анхны мэдэгдэхүүн олгох

3. Бүтээлчээр сэтгэх танин мэдэх анхны мэдэгдэхүүн олгох, хөгжлийг дэмжих