Өвөрхангай аймгийн Хужирт суманд “ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН дуудлага  худалдаанд оролцохыг урьж байна.

Өвөрхангай аймгийн “Хужирт сумын 2023 оны  тухайн жилийн “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу Сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн  А/32 дугаар ахирамаар доорх газруудын газар эзэмших эрхийн дуудлага худалдааг зохион байгуулахаар зарлаж байна. Үүнд:

#2023-13067  Хужирт сумын Уужим 2 дугаар багийн нутаг Бургасны Улаан хадны шилд  “Үүрэн холбооны антен байршуулах” зориулалттай 0,04 га газар /эзэмшүүлэх хугацаа 30 жил/

#2023-13070 Хужирт сумын Уужим 2 дугаар багийн нутаг Хавцгайн Улаан чулуутын аманд “Хүүхдийн хөдөлмөр зуслан”-ийн зориулалттай 0,5 га газар /эзэмшүүлэх хугацаа 30 жил/

#2023-13073  Хужирт сумын Шивээт 4 дүгээр багийн нутаг ЭМТөвийн баруун хойно засмал зам дагуу Авто засвар, үйлчилгээний зориулалттай 0,1737 га газар /эзэмшүүлэх хугацаа 30 жил/

#2023-13075 Хужирт сумын нутаг Шивээт 4 дүгээр багийн нутаг “Хужирт рашаан сувилал” ХХК-ний ард “Цэвэрлэх байгууламж, дулаанаар хангах халаалтын зуух барих” зориулалттай 0,1976 га газар /эзэмшүүлэх хугацаа 30 жил/

 Хужирт сумын Шунхлай 5 дугаар багийн нутаг Гуа хороолол, Төрийн албан хаагчдын орон сууцны ард “5-8 давхар нийтийн орон сууц” барих зориулалттай 0,3 га газар /эзэмшүүлэх хугацаа 30 жил/

Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 09:00 цагаас 15:00 цагийн хооронд цахимаар явагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайтаас авна уу.

Оролцогчид 2023 оны 04 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагаас 04 дүгээр сарын 13-ны өдрийн 15:00 цаг хүртэл  газрын цахим бирж” www.mle.mn  вэб сайтад бүртгүүлнэ.

 Оролцогчид дуудаж буй газрын дэнчинг 100100029002 Өв.ГХБХБГазар тоот дансанд, Оролцогчийн хураамжийн нэхэмжлэлийг /itax.mta.mn/ үүсгэж Өв.Хужирт сумын 100101700941 тоот дансанд тушаасан байх.

           

Бүрдүүлэх материал:

Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Дэнчин төлсөн баримт

Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл

Дуудлага худалдаанд аж ахуй нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл зэргийг цахимд байршуулна.

 

Хужирт сумын Газрын даамал Ц.Нямдорж

Холбоо барих утас: 92060200, 88644422