ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХУЖИРТ СУМЫН 2023 ОНЫ “ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ”-НД ТУСГУУЛАХ САНАЛ АВЧ ЭХЭЛЛЭЭ.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйл 23.4.1 дэх заалтын дагуу Хужирт сумын 2023 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл”-ийг боловсруулах ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд  төлөвлөгөөнд тусгуулах саналаа 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор газрын даамалд бичгээр болон ts.nyamka0066@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

 

Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.

Мөн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уяалдсан байна.

Доорх чиглэлээр санал авна. Үүнд:

Барилга, байгууламжийн дэвсгэр газрын төлөвлөлт                 

Аялал, жуулчлалын газрын ашиглалт, хамгаалалтын төлөвлөлт

Тариалангийн газрын ашиглалт хамгаалалт арга хэмжээний төлөвлөлт

Өвөлжөө, хаваржааны доорх газрын төлөвлөлт

Бэлчээрийн газрын ашиглалт хамгаалалтын төлөвлөлт

 

 

 

Жич: Газрын тухай хуулийн33 дугаар зүйлийн 33.1.2, энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 88644422, 92060200 утсаар авна уу.

 

 

 

 

ХУЖИРТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР