card

                                                                                      

 

АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА, АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХУЖИРТ СУМАНД

ХАМААРАХ ЗОРИЛТ АРГА ХЭМЖЭЭНИЙ 2022 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

   2022 оны 02 сарын 07                                                                                                                                                                    Хужирт

 

Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хугацаа

Хариуцах албан тушаалтан

Зорилт 1. Шударга, хариуцлагатай, ил тод нийтийн албыг бэхжүүлэх, ёс зүйг дээшлүүлэх

1.1

Төрийн албаны төв байгууллагын дүгнэлт, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан байдлыг үндэслэн албан тушаалд томилох тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагыг дээшлүүлэх;

жилдээ

ЗДТГазрын дарга

 

1.2

Нийтийн албан тушаалтанд холбогдох авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх арга хэлбэрийг тодорхой болгож, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх;

жилдээ

ЗДТГ-ын дарга

 

 

 

 

1.3

Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн чиглэлээр төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой ААН байгууллагын удирдах албан тушаалтнуудыг арга зүйгээр хангаж, нийт мэдүүлэг гаргагч нарын 2021 оны шинэчлэн гаргах хөрөнгө орлогын мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргуулж, холбогдох мэдээг тайланг АТГ-т хүргүүлэх

2 дугаар сарын 10-ны дотор

ЗДТГ-ын дарга

1.4

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийг зохих журмын дагуу авах, цахим системд бүртгэх.

Тухай бүрт

Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн

Зорилт 2.Төрийн үйлчилгээний нээлттэй байдлыг хангаж, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх

2.1

Төрийн үйлчилгээг иргэнд цахим хэлбэрээр хүргэх тогтолцоог бүрдүүлэн, цахим үйлчилгээний нэгдсэн сүлжээ бий болгож, бэхжүүлэх;

жилдээ

Албан хаагчид

2.2

Өргөдөл, гомдол, мэдээлэл өгөх ил тод, нээлттэй суваг ажиллуулах, өргөдөл, гомдол, мэдээллийг цахим хэлбэрээр гаргах, шийдвэрлэх, хяналт тавих нөхцөл боломжийг бүрдүүлэх;

жилдээ

Архив, бичиг хэргийн эрхлэгч

2.3

Сумын ЗДТГ болон төрийн байгууллагууд хийж хэрэгжүүлсэн ажлаа тухай бүр байгууллагын цахим хуудас,  нийгмийн сүлжээ, лед дэлгэц, сурталчилгааны самбарт байршуулах зэргээр олон нийтэд хүргэх.

жилдээ

Төрийн байгууллага бүр

2.4

Нэгж, ажилтнуудын хариуцсан ажил, үүргийн талаарх мэдээллийг байшруулах, өөрчилж шинэчлэгдсэн нөхцөлд тухай бүр нь шинэчлэх.

жилдээ

Архив, бичиг хэргийн эрхлэгч

2.5

Сул орон тооны зар болон байгууллагын батлагдсан орон тоонд орсон өөрчлөлтийг сар бүр цахим хуудас болон мэдээллийн самбартаа ойлгомжтой байдлаар байрлуулан, ил тод байдлыг хангаж ажиллах.

Тухай бүрт

ЗДТГ-ын дарга

2.6

Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг иргэн үнэлэх тогтолцоог нэвтрүүлж, хэрэгжүүлэх.

жилдээ

Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн

Зорилт 3. Улсын болон орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, ил тод, нээлттэй, хариуцлагатай байх зарчмыг мөрдүүлэх;

3.1

Тендерийн үйл ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх;

жилдээ

Санхүү албаны дарга

3.2

Орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөгөө, гүйцэтгэлийг  Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд “ЗГ-ын тусгай сангийн мэдээлэл” гэсэн цэсээр олон нийтэд мэдээллэх ажлыг зохион байгуулах. (бүтэн жилээр,сар бүр)

жилдээ

Санхүү албаны дарга

3.3

Худалдан авах ажиллагаанд хийсэн аудитын тайлан, дүгнэлт болон бусад хяналт, шалгалтын дүнг цахим хуудсандаа байршуулах.

жилдээ

Ахлах нягтлан бодогч

3.4

Тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилгыг тухай бүр байршуулж мэдээлэх.

жилдээ

Санхүү албаны дарга

3.5

Тендерт шалгарсан болон шалгараагүй оролцогчийн талаарх мэдээлэл, шалгарсан болон шалгараагүй хуулийн үндэслэл, шалтгааныг цахим хуудсанд байршуулж мэдээлэх.

жилдээ

Санхүү албаны дарга

Зорилт 4. Авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх

4.1

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, түүнтэй тэмцэх үйл ажиллагаанд тодорхой төсөв, хөрөнгө төлөвлөн зарцуулах.

жилдээ

Ахлах нягтлан бодогч

4.2

Төрийн албан хаагч, хүүхэд, залуучууд, иргэд олон нийтэд хандсан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, өдөрлөг, уулзалт зэрэг нөлөөллийн бусад арга хэмжээ зохион байгуулах

жилдээ

Хууль, эрх зүй хариуцсан мэргэжилтэн

4.3

Авлигатай тэмцэх газраас ыэлтгэн гаргасан ТВ шторк, инфографик, видео график, нийтлэл, теле зохиомж, хөдөлгөөнт зураг, зурагт хуудас, цахим ном, гарын авлага зэргийг төрийн байгууллагын мэдээллийн хэрэгсэл, албан ёсны цахим хуудас болон нийгмийн сүлжээ, лед дэлгэц, сурталчилгааны самбарт байршуулах зэргээр олон нийтэд хүргэх.

жилдээ

Архив, бичиг хэргийн эрхлэгч

 

 

 

ХУЖИРТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР