ХУЖИРТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XI ХУРАЛДААН БОЛЛОО. /2022 оны 12 сарын 16

 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдаан 74.1 хувийн ирцтэй амжилттай зохион байгуулагдлаа.

Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталж, үнэлэлт, дүгнэлт өгч хэлэлцэн баталлаа. Үүнд:

- Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны ажил, арга хэмжээний биелэлт-96.9%

- “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх- Орчны бохирдлыг бууруулах” зорилтот жилийн хэрэгжилт -94.1%

- 2022 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын биелэлт-Хангалттай сайн,

- 2023 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээний жагсаалт, түүний төсвийг батлах тухай

- Сумын 2023 оны төсөв батлах тухай

- Сумын 2022 оны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний биелэлт-80%

- Сумын 2023 оны "Газар зохион байгуулалтын төлөвлөгөө" батлах тухай

- Сумын хэмжээнд "2023 онд ойгоос бэлтгэх модны тоо, хэмжээг батлах тухай"

- Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, ажлын албаны 2022 оны үйл ажиллагааны тайлан

Хуралдаанд албан байгууллагын дарга, эрхлэгч нар болон төрийн захиргааны албан хаагчид өөрсдийн хариуцсан бодлого, чиглэлийн талаар асуулт, тодруулагат хариулж оролцсон.

ХУЖИРТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР