Өвөрхангай аймгийн Хужирт суманд “ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН дуудлага  худалдаанд оролцохыг урьж байна.

Өвөрхангай аймгийн Хужирт суманд

“ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН дуудлага  худалдаанд оролцохыг урьж байна.

 

 

 

 

Өвөрхангай аймгийн “Хужирт сумын 2023 оны  тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу Сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн  “Дуудлага худалдааг дахин  явуулах тухай” А/77 дугаар захирамаар дараах газрын газар эзэмших эрхийн дуудлага худалдааг дахин зохион байгуулахаар зарлаж байна. Үүнд:

 

#2023-14066  Хужирт сумын Уужим 2-р багийн нутаг Хавцгайн Улаан чулуутын аманд Хүүхдийн хөдөлмөр зуслангийн зориулалттай 0,5га газар /Эзэмшүүлэх хугацаа 30 жил/

#2023-14070    Хужирт сумын Шивээт 4-р багийн нутаг ЭМТөвийн баруун хойно засмал зам дагуу Авто засвар, үйлчилгээний зориулалттай 0,1737га газар /эзэмшүүлэх хугацаа 30 жил/

#2023-14071   Хужирт сумын нутаг Шивээт 4-р багийн нутаг “Хужирт рашаан сувилал”ХХК-н ард Цэвэрлэх байгууламж, дулаанаар хангах халаалтын зуух барих зориулалттай 0,1976га газар /эзэмшүүлэх хугацаа 30 жил/

#2023-14072  Хужирт сумын Шунхлай 5-р багийн нутаг Гуа хороолол, Төрийн албан хаагчдын орон сууцны ард 5-8 давхар нийтийн орон сууц барих зориулалттай 0,3га газар /эзэмшүүлэх хугацаа 30 жил/

Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 09:00 цагаас 15:00 цагийн хооронд цахимаар явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайтаас авна уу. Оролцогчид 2023 оны 05 дугаар сарын 29-ны 09:00 цагаас 06 дугаар сарын 02-ны 15:00 цаг хүртэл   газрын цахим бирж” www.mle.mn  вэб сайтад бүртгүүлнэ үү. Оролцогчид дуудаж буй газрын дэнчинг 100100029002 Өв.ГХБХБГазар тоот дансанд, Оролцогчийн хураамжийн нэхэмжлэлийг /itax.mta.mn/ үүсгэж Өв.Хужирт сумын 100101700941 тоот дансанд тушаасан байх.

            Бүрдүүлэх материал:

Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Дэнчин төлсөн баримт

Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл

Дуудлага худалдаанд аж ахуй нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллагын олгосон ИТГЭМЖЛЭЛ зэргийг цахимд байршуулна.

 

Холбоо барих утас 88644422