ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ  ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААГ ДАХИН ЯВАГДАНА.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын “2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдсан  2 нэгж талбар буюу

Шивээт 4 дүгээр баг, Шунхлай уулын арын уулзвар, АРГАЛ-ОЙЛ Шатахуун түгээх станцын зүүн талд байрлах 1000 м2 газрыг “Хийгээр цэнэглэх Шатахуун түгээх станцын” зориулалтаар 30 жилийн хугацаатай

 Шивээт 4 дүгээр баг, Эрүүл мэндийн төвийн баруун талд Зам дагуу шороон далан дээр 200 м2 газрыг “Нийтийн халуун усны газар байгуулах” зориулалтаар 30 жилийн хугацаатагаар тус тус эзэмшүүлэх ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ДУУДЛАГА ХУДАЛДАА нь сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн “Газрын дуудлага худалдаа явуулах тухай”  А/174 дугаар Захирамжийг үндэслэн  2022 оны 10 дугаар сарын  28-ны   өдрийн  09:00 цагаас 17:00 цагийн хооронд цахимаар дахин явагдана. Үүнд:

Оролцох хүсэлтэй иргэн, ААНБ-д  2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 09:00 цагаас  2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагийн хооронд  газрын цахим бирж” www.mle.mn  вэб сайтад бүртгүүлнэ үү.

Дуудаж буй газрын дэнчинг 100100029002 Өв.ГХБХБГазар тоот дансанд,  Улсын тэмдэгтийн хураамжийн нэхэмжлэлийг /www.itax.mta.mn  хаягийн Төлбөрийн даалгавар цэс /-ээр үүсгэж  Өв.Хужирт сумын 100101700941 тоот дансанд тушаасан байх.

Дэлгэрэнгүй мэдээллийг “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайтаас авна уу.

            Бүрдүүлэх материал:

Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Дэнчин төлсөн баримт

Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл

Дуудлага худалдаанд аж ахуй нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл зэргийг цахимд байршуулна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайтаас авна уу.

Холбоо барих утас 88644422, 92060200

 

 

 

ХУЖИРТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР