card

Монгол улсын гавъяат багш, Хэл бичгийн ухааны доктор профессор Боржигон Чой.Лувсанжавын нэрэмжит Ерөнхий Боловсролын Бүрэн Дунд Сургууль

            Хужирт сумын ЕББДС нь анх 1924 оны 10-р сард Цэцэрлэг мандал аймгийн Өлзийт уулын хошууны  тэнхим нэртэйгээр  одоогийн Өвөрхангай аймгийн  Өлзийт сумын нутаг хуучин Илдэн бээлийн хүрээний бэйл ноёны өргөөнд байгуулагдан 12 сурагч, 1 багш, 1 ажилтантай анхны хичээлээ эхэлжээ.

Түүхэн товчооноос дурьдвал

Анхны тэнхимийн захирлаар Гунгаа ажиллаж байсан бөгөөд 1936 онд Ардын бага сургууль болж анхны захирлаар Данзан багш 

1944онд 7 жилийн дунд сургууль, захирлаар нь Рэнчинням багш

1952 онд 10 жилийн дунд сургууль захирлаар нь Дамбажанцан багш

2006-2007 оны  хичээлийн жилд 11 жилийн сургууль захирлаар нь С. Отгонсүрэн

2008-2009 оны хичээлийн жилд 12 жилийн сургууль захирлаар нь С. Отгонсүрэн

2014 оноос Т.Баярмөнх нар тус тус ажиллан өнөөг хүртэл сургалт хүмүүжлийн  ажиллаа явуулж байна.

Тус сургууль нь МУ – ын Боловсролын тухай хуульд заасны дагуу боловсролын стандартаар тогтоогдсон бага, суурь, бүрэн дунд боловсролыг сурагчдад эзэмшүүлэн ердийн сургалтын хэлбэрээр 47 бүлэгт сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.

Манай сургууль нийт 1357 сурагчидтай Үүнээс:

11-р ангийн 3 бүлэт 72 сурагч

10-р ангиийн 3 бүлэгт 118 сурагч

9-р ангийн 4 бүлэгт 122 сурагч

8-р ангийн6 бүлэгт 152 сурагч

7- р ангийн 4бүлэгт 130 сурагч

5 -р ангиийн 5 бүлэгт 145 сурагч

4 -р ангийн 5 бүлэгт 170 сурагч

3-р ангийн 5  бүлэгт 160 сурагч

2 - р ангийн 6 бүлэгт 147 сурагч

1-р ангийн 5 бүлэгт 141 сурагч  Нэг бүлэгт ноогдох сурагчдын 28,8 байна

Одоогоор тус сургууль 100% мэргэжлийн багшаар хангагдсан ба энэ хичээлийн жилд 68 багш 1357 сурагч 24 үйчилгээний ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Хужирт ЕБС-д математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 6 бүлэг, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 1 бүлэг тус тус хичээллэн сурагчдын авъяас чадварыг хөгжүүлэн гүнзгийрүүлэн суралцах боломжийг сурагчдад олгож байна.

Сургалт  хүмүүжлийн  ажил хэвийн явагдах үндсэн суурь болох  багш, мэргэжилтэн, боловсон хүчнээр мөн, хүүхдийг сурч хөгжих боломжийг бүрдүүлсэн сургалтын тоног төхөөрөмж хэрэглэгдэхүүнээр бүрэн хангагдсан болно.

Тус сургууль нь 2010 онд МУ – ын гавъяат багш эрдэмтэн доктор Чой Лувсанжавын нэрэмжит сургууль болсон явдал нь суралцагчидаа эх хэлнийхээ гайхамшгийг өвлүүлэн үлдээх, эх хэл, соёлоо эрхэмлэн нандигнах, түүнээс суралцах боломжийг нээн өгсөн төдийгүй монгол хэл, хэл бичиг түүх соёлоороо бахархан хүмүүжих иргэн  болон төлөвшихөд нь багш сурган хүмүүжүүлэгч бидний хувь нэмрээ оруулж байгаа томоохон оюуны хөрөнгө оруулалт гэж үзэн өөрийн сургуулийн онцлон тэмдэглэх онцлог гэж  бид үздэг юм.