card

1.    ТАНИЛЦУУЛГА

Ерөнхий захирал: Д.Гэрэлмаа

Төрсөн он сар:1951-06-25

Төгссөн сургууль: МУИС Эдийн засагч

Мэргжил: Эдийн засагч

Ажил мэргжил: Элма-Хужирт рашаан сувилалын ерөнхий захирал

Утас: 99092120

 

Элма хужирт рашаан сувилалын ерөнхий танилцуулга ТАНИЛЦУУЛГА

 

Байгаль, газар зүй: Өвөрхангай аймгийн Хужирт сум нь Хангай Хэнтийн уулархаг мужийн Хангайн мужийн Сэлэнгэ Орхоны сав дахь тойрогт хамаарч баруун хойд талаараа Архангай аймгийн  Төвшрүүлэх, зүүн хойд талаараа өөрийн аймгийн Хархорин, зүүн урд талаараа Өлзийт, урд талаараа Зүүнбаян-Улаан сумтай хиллэдэг.

 

Хужирт сумын нутаг дэвсгэр нь Хангайн нурууны салбар уулс Шунхлай уулын бэл хормойд орших ба гадаргын өндөржилт 119.4-1203.4 метрт хэлбэлзэнэ.  Хужиртын халуун рашаан, шавар нь  нь олон зуун жилийн түүхтэй, байгалийн хосгүй бүтээл юм. 

           

Уур амьсгал, цаг уур: Эх газрын эрс тэс уур амьсгалтай. Жилд унах хур тундасны хэмжээ дунджаар 236.9 мм, салхины жилийн дундаж хурд 3.8 м/с, өвлийн үнэмлэхүй хүйтэн нь -36.6 хэм, 7-р сард 28.2 хэм  дулаарч, үнэмлэхүй халуун нь 35.5 хэм хүрдэг.

Зам тээвэр: Улаанбаатар хотоос 400 км-т, Өвөрхангай аймгийн төвөөс 90 км-т.  оршдог, асфальтан хучилттай замаар холбогдсон давуу талтай.  Сувилуулагчдын тээвэрлэлтийн асуудал бэрхшээлгүй, хот хоорондын зам тээврийн хөгжил харьцангуй хөгжсөн.

 

Усан хангамж:  Сувилал гүний усан хангамжтай.

 

Цахилгаан шугам сүлжээ:  Төвийн эрчим хүчинд холбогдсон, дэд бүтцийн хөгжил харьцангуй сайн.

 

Харилцаа холбоо: Монголын цахилгаан холбоонысуурин телефонтой. Мобиком, скайтел, юнитель, жи-мобайль зэрэг хөдөлгөөнт үүрэн телефоны сүлжээнд хамрагдсан. Интернет холбоотой.

 

Сувилалын  түүхэн замнал: Элма-Хужирт сувилал нь Хужирт сумын нутагт байрлах байгалийн халуун рашаан, эмчилгээний чанартай шаврын орд газрыг түшиглэн 2007\5 оны 7 сарын 15-ны өдөр байгууллагдан үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй.

 

Энэ үеэс эхлэн Элма-Хужирт сувилал нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр өнөөгийн байдлаар 3 га эзэмшил газартай цахилгаан эрчим хүч, халаалт, цэвэр ус,

рашаан хангамжийг өөрийн хөрөнгө оруулалтаар бүрэн шийдвэрлэж, 2013 онд сувилалын байр, үйл ажиллагааны  өргөтгөл хийснээр жилдээ 2000 гаруй сувилуулагч хүлээн авах хүчин чадалтай боллоо.

 

Сувилалын үндсэн эмчилгээ сувилгаа нь халуун рашаан засал, шавар эмчилгээтэй хослуулан,  сэргээн засах- физик эмчилгээ,  иллэг бариа, засал, чийрэгжүүлэлтийн үйлчилгээг орчин үеийн дэвшилтэт технологи, арга хэрэгсэл ашиглан хийж байгаа нь сувилуулагчдын эмчилгээ, үйлчилгээнд өндөр үр дүнг үзүүлж  байна.

Сувилалын тусламж, үйлчилгээний үндсэн үзүүлэлт ба чанар:

 

Тус сувилал нь улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг. Нийт үйлчлүүлэгчдийн 70 гаруй хувь нь Улаанбаатар хотоос болон Улаанбаатар хотоор дамжин ирдэг.

 

Элма-Хужирт рашаан сувилал нь эмчилгээний шавар, рашааныг эмийн бус эмчилгээний бусад хэлбэртэй хослуулан хэрэглэж, үйлчлүүлэгчдийн тав тухтай байдлыг  өндөр түвшинд хангаж ажиллахыг зорьж ажилласнаар тодорхой амжилтанд хүрээд байна.

 

Тус сувилал нь сул эрдэсжилтэй, карбонат-гидрокарбонат, азотын байгалийн, халуун рашааныг эмчилгээнд ашигладаг ба эмчилгээний өндөр ач холбогдолтой бичил биетүүдийг агуулдаг.

 

 

 

Сувилал нь:

·         Байрны үйлчилгээ

·         Эмчийн үзлэг, эмчилгээ сувилгаа

·         Хоол, зоогийн үйлчилгээ

·         Соёл олон нийтийн үйлчилгээ

·         Сувилуулагчдыг тээвэрлэх тээврийн үйлчилгээ

·         Дулаан гражийн үйлчилгээ

 

ХОЛБОО БАРИХ:  99092123

 99092120

 

 

АЛСЫН ХАРАА-VISION:  ЭКО ЭМЧИЛГЭЭ- ӨНДӨР ҮР ДҮН

 

ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ЗАГВАР РАШААН СУВИЛАЛ- ЭЛМА-ХУЖИРТ

 

3.    Стратегийн зорилго, зорилт

 

 

Стратегийн зорилго, зорилт

 

 

Стратегийн зорилго 1. Рашаан сувилалын бүтэц, зохион байгуулалтыг өргөжүүлэн, сувилуулагчдад ээлтэй, таатай орчин бүрдүүлэх

 

Стратегийн зорилт 1.1:  Рашаан сувилалын бүтэц, зохион байгуулалтын  шинэчлэл хийх

 

Стратегийн зорилт 1.2: Рашаан сувилалын байрыг өргөжүүлэн, ээлтэй таатай орчин бүрддүүлэх

 

 

Стратегийн зорилго 2. Рашаан сувилалын тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах

 

Стратегийн зорилт 2.1: Рашаан сувилалын тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах

 

Стратегийн зорилт 2.2: Рашаан сувилалын тусламж, үйлчилгээний  аюулгүй байрдлыг сайжруулах сайжруулах

 

 

Стратегийн зорилго 3.Рашаан сувилалд дэвшилтэт технологи нэвтрүүлж, үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх

 

Стратегийн зорилт 3.1:  Рашаан сувилалд дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар  үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх

 

 

Стратегийн зорилго 4. Рашаан сувилалын соён гэгээрүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэх

 

Стратегийн зорилт 4.1:  Сувилуулагчдын урлаг соёлын арга хэмжээг өргөжүүлэх  

 

Стратегийн зорилт 4.2:  Сувилуулагчдад эрүүл аж төрөх ёсны мэдлэг олгох

 

 

Стратегийн зорилго 5. Байгуулллагын бүртгэл, мэдээллийн тогтолцоог өргөжүүлэн, цахим мэдээлэл, интернетийн орчин, үйлчилгээг нэвтрүүлэх

 

Стратегийн зорилт 5.1:  Байгууллагын бүртгэл мэдээллийн тогтолцоог сайжруулах

 

Стратегийн зорилт 5.2. Цахим мэдээлэл, интернетийн орчинг бүрдүүлэх

 

 

Стратегийн зорилго 6. Сувилахуй асаргааны шинэ дэвшилтэт аргачлалыг  нэвтрүүлэх

 

Стратегийн зорилт 6.1:  Сувилагаа, асаргаа, үйлчилгээнд  шинэ  аргачлал нэвтрүүлэх

 

 

 

 

Стратегийн зорилго 7. Орон нутгийн байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаа явуулах

 

Стратегийн зорилт 7.1: Байгаль орчныг хамгаалах, орон нутагтай хамтарч ажиллах

 

 

Стратегийн зорилго 8.ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  дэмжлэгт үйлчилгээ үзүүлэх

 

Стратегийн зорилт 8.1:  Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчин бүрдүүлж, нийгмийн дэмжлэг үзүүлэх 

 

 

Стратегийн зорилго 9.Хүний нөөцийг өргөжүүлэн, чадавхийг дээшлүүлэн, үр дүнгийн төлөөх манлайлал, урамшууллын тогтолцоог бий болгох

 

Стратегийн зорилт 9.1:  Хүний нөөцийн хангамжийг нэмэгдүүлэх

 

Стратегийн зорилт  9.2. Хүний нөөцийн мэдлэг, ур чадварыг сайжруулах

 

Стратегийн зорилт 9.3:  Хүний нөөцийн үр дүнгийн төлөөөх манлайлал, урамшууллын тогтолцоог бий болгох 

 

4.  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦАГИЙН ХУВААРЬ

 

ШАВАР ЭМЧИЛГЭЭ

 

эхлэх цаг

дуусах цаг

ӨГЛӨӨ

800

1200

ӨДӨР

1500

1800

 

 

РАШААН ЭМЧИЛГЭЭ

 

эхлэх цаг

дуусах цаг

ӨГЛӨӨ 

900

1300

ӨДӨР    

1500

1800

 

 

ФИЗИК ЭМЧИЛГЭЭ

 

эхлэх цаг

дуусах цаг

ӨГЛӨӨ 

900

1300

ӨДӨР    

1500

1800

                                       

 

ХООЛНЫ ЦАГ

 

эхлэх цаг

дуусах цаг

ӨГЛӨӨНИЙ ЦАЙ

800

830

 

Үзэмний шүүс

1100

1130

ӨДРИЙН ХООЛ

1300

1400

 

Аарц , айраг

1600

1630

ОРОЙН ХООЛ

1900

1930

 

5.    СУВИЛУУЛАХ ЭРХИЙН БИЧГИЙН  ҮНЭ

 

 

СУВИЛУУЛАХ ЭРХИЙН БИЧГИЙН  ҮНЭ

А. Эрүүл мэндийн даатгалтай  сувилуулагч

 

Өрөөний ангилал

ЭМД-тэй /1 ор хоногт/

Том хүн

7-12 насны хүүхэд

0-7 насны  хүүхэд  ор эзлэхгүй

1

Люкс өрөө

45.000₮

36.000₮

22.500₮

2

2 ортой  энгийн өрөө

33.000₮

26.000₮

21.000₮

3

3-4 ортой өрөө

28.000₮

22.000₮

16.000₮

4

5-6 ортой өрөө

24.000₮

18.000₮

12.000₮

 

А. Эрүүл мэндийн даатгалгүй  сувилуулагч

 

Өрөөний ангилал

ЭМД-тэй /1 ор хоногт/

Том хүн

7-12 насны хүүхэд

0-7 насны  хүүхэд  ор эзлэхгүй

1

Люкс өрөө

52.400₮

43.400₮

29.900₮

2

2 ортой  энгийн өрөө

40.400₮

33.400₮

28.400₮

3

3-4 ортой өрөө

35.400₮

29.400₮

23.400₮

4

5-6 ортой өрөө

31.400₮

25.400₮

19.400₮

 

13-аас дээш  насны  хүүхэд  том хүний  ан гилалд  багтаж  бүрэн  үйлчилгээнд  хамрагдана.

12 хүртэлх  насны  хүүхэд  эмчилгээ  хийлгэхгүйгээр  зөвхөн  хоол,  байраар  үйлчлүүлбэл  хоногт 8000  төгрөг  төлж зоогийн газарт  суудал эзлэнэ

 

6.    САНАЛ ХҮСЭЛТ, ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ  ХҮЛЭЭН АВАХ  ХҮНИЙ ОВОГ НЭР, АЛБАН ТУШААЛ, АЖИЛЛАХ  ЖУРАМ ХОЛБОО БАРИХ

 Ерөнхий менежер- Б.Бат-Өлзий

Холбоо барих утас: 99092123

БМАжилтан: Г.Сарангэрэл

Холбоо барих утас: 94499819

Е_mail хаяг: SB.Sarko@yahoo.com

Байнгийн утсаар болон Е_mail хаягаар хүлээж авна.