card

 “ХУЖИРТ РАШААН СУВИЛАЛ” ХХК-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА.

      Хужирт рашаан сувилал нь 1939 онд  байгуулагдсан манай улсын ууган сувиллын нэг бөгөөд  хүн амд  рашаан сувиллын тусламж үйлчилгээг үзүүлэх үндсэн үйл ажиллагаа эрхэлж жилдээ 10 гаруй мянган хүн хүлээн авч, захиргаа санхүү, эмчилгээ, үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, сантехник гэсэн 5 тасагтай, 120 шахам ажилтан албан хаагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна.

     Эдүгээ Хужирт рашаан  сувилал нь  жилийн дөрвөн улирал тогтмол  үйл ажиллагаа явуулж нэг ээлжиндээ 500-800 хүн хүлээн авах хүчин чадалтайгаар ажиллан  Монгол улсын 21 аймаг, хотуудаас зорин ирсэн хүмүүст эмчлэн сувилах тусламж үйлчилгээг стандартын дагуу хөнгөн шуурхай үзүүлж байна.

     Манай хамт олон сувилуулагчдад ая тухтай үйлчлэх зорилгоор люкс, хагас люкс, энгийн зэрэглэлийн өрөөг санал болгохоос гадна чанартай эмчилгээ, амттай хоол, соёлтой үйлчилгээг үзүүлж байна.

     Тус сувилал нь Улаанбаатар хоттой 380 км засмал замаар холбогдсон бөгөөд харилцаа холбоо өндөр хөгжсөн үүрэн телефоны бүх сүлжээ,  өндөр хурдны интернеттэй ба  сувилуулагчдад зориулан 7 хоногт 3-4 удаа  тохилог автобусаар үйлчилж байна. Мөн Хужирт рашаан сувиллын эргэн тойрон Орхон голын сав газарт эртний түүхт Хархорин хот, Эрдэнэзуу, Төвхөн, Шанхын хийдүүд, Улаанцутгалангийн хүрхрээ зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд байх тул та сувиллын эмчилгээ хийлгэхээс гадна аялал жуулчлалаар явах боломжтой

                                            Эрхэм зорилго.        

      Мэргэжлийн чанартай сувилахуйн тусламж үйлчилгээг олон улсан хэмжээнд хүргэх.

                                                Зорилт.

     Тав тухтай эрүүл орчинд эелдэг, найрсаг, сэтгэл ханамжтай, шинжлэх ухааны үндэстэй эмчилгээ сувилгааг үзүүлэх

                                           Алсын хараа.

      Өрнө дорнын анагаах ухааны аргыг эзэмшсэн эмч нарын мэргэшсэн баг бүрдүүлэн Хужиртын рашаан шаврын өөрийн гэсэн эмчилгээний стандартыг нэвтрүүлэх, рашаан сувиллын тусламж үйлчилгээг олон улсын хэмжээнд үзүүлэх  

 

Эмчилгээ, үйлчилгээний талаар

 

     Хужирт рашаан сувилал нь байгалийн эмчилгээний хүчин зүйл болох халуун рашаан, шавраас гадна  физик, электрофорез, биеийн тамир, усан болон эмэгтэйчүүдийн эмчилгээний кабинетуудад сүрьеэгийн гаралтайгаас бусад тулгуур, үе мөчний архаг үрэвсэлт өвчнүүд, төв мэдрэлийн үйл ажиллагааны сульданги, захын мэдрэлийн судал, судасны үрэвсэл, мэдрэл булчингийн саа, саажил, ясны бэртэнги, бороожилтын удаашрал, булчин шөрмөсний архаг үрэвсэл, хагалгааны дараах наалдац, эмэгтэйчүүдийн анхдагч ба хоёрдогч үргүйдэл, үр дамжуулах хоолойн архаг үрэвсэл зэрэг эмэгтэйчүүдийн өвчнүүд, намарс, хайрст үлд зэрэг харшлын болон мэдрэлийн гаралтай арьсны зарим өвчнүүдийг эмчилдэг.  

      Манай хамт олон үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх, эмчилгээ үйлчилгээг стандартын дагуу чанартай, сэтгэл ханамжтай хүргэх зорилт тавин ажилласны үр  дүнд эмчилгээний нэр төрөл нэмэгдэж, чанар хүртээмж сайжран  сувилуулагчдын тоо жилээс жилд өссөөр байна.

     Сувилалын үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөж үйлчлүүлэгчдэд хүртээмжтэй болгох үүднээс Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж, сувиллын илгээх картыг өрхийн эмнэлэгүүд, аймгуудын эрүүл мэндийн газраар дамжуулан үйлчлүүлэгчдэд хүргэж байна. Мөн хүлээн авахын программ суулгаж анхан шатны бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэн  “Нэг цэг үйлчилгээ”-г  нэвтрүүлж эмчилгээний цаг бичдэг болсноор эмчилгээ үйлчилгээний дараалал багасаж сувилуулагчдын сэтгэл ханамж дээшилсэн.

   Өдгөө тус сувилалд сувилуулагчдад зориулсан өвөл зуны таван байр ажиллаж энгийн, люкс, хагас люкс өрөөнүүдийг санал болгож хоол үйлдвэрлэлийн тасгийн хамт олон өдөрт таван удаа амт чанар сайтай  халуун хоол цай, сүү цагаан идээ, төрөл бүрийн шүүсээр хөнгөн шуурхай  үйлчилж байна.

     Мөн сувилуулагчдыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж өндөр хурдны интернетийн Wireless орчин бүрдүүлж урлаг соёлын арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна.

   Байгууллагын нэр: “ Хужирт рашаан сувилал” ХХК

 Гүйцэтгэх захирал Жамбалын Батхуяг утас 99093324

Холбоо барих утас: 99093324,   98557007

Байршил: Хужирт сумын 5- р баг

Санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авах хүн:  М.Оюунчимэг /Чанарын албаны дарга  99174222,  Т.Цогзолмаа хүний нөөцийн менежер 99748146

Байгууллагын бүтэц зохион байгуулалт: Захиргаа санхүү, эмчилгээ, тохижилт үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, сантехник гэсэн 5 тасагтай үндсэн ажилтан 115, улирлын ажилтан 52.

 Төлбөрт үйлчилгээ байхгүй.