ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Өвөрхангай аймгийн хужирт суманд “ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА"-НД оролцохыг урьж байна.

 

 

Өвөрхангай аймгийн “Хужирт сумын 2021 оны  тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу Сумын Засаг даргын 2021 оны 05 сарын 28 өдрийн А/81 дугаар захирамжаар доорх газрын дуудлага худалдааг явуулахаар зарлаж байна.

Хужирт сумын Шивээт 4-р багийн нутагт Эрүүл мэндийн төвийн урд талд  нийтийн орон сууцны зориулалттай  0,04 га, газар

Хужирт сумын 4-р багийн нутагт “АЖУДС” ХХК-ний баруун талд Рашаан, сувилалын газрын зориулалттай 2,0 га, газар

Хужирт сумын Уужим 2-р багийн нутаг багийн төвийн баруун талд байрлах хуучин тариалангийн зориулалттай атаршсан газарт тэжээлийн ургамал тариалах 20,0 га газар

Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа 2021 оны 06 дүгээр сарын 30-нд 09:00 цагаас 15:00 цагийн хооронд цахимаар явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайтаас авна уу. Оролцогчид 2021 оны 06 дугаар сарын 23-ны 09:00 цагаас 06 дүгээр сарын 29-ний 15:00 цаг хүртэл   

газрын цахим бирж” www.mle.mn  вэб сайтад бүртгүүлнэ үү. Оролцогчид дуудаж буй газрын дэнчинг 100100029002 Өв.ГХБХБГазар тоот дансанд, Оролцогчийн хураамжийн нэхэмжлэлийг /itax.mta.mn/ үүсгэж Өв.Хужирт сумын 100101700941 тоот дансанд тушаасан байх.

            Бүрдүүлэх материал:

Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Дэнчин төлсөн баримт

Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл

Дуудлага худалдаанд аж ахуй нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл зэргийг цахимд байршуулна.

 

Холбоо барих утас 88644422