ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

                          

 2021.03.02                                                                 

 

Хужирт сумын Засаг даргын Тамгын Газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Өвөрхангай аймгийн Хужирт сумын Эрүүл мэндийн төвийн эмчилгээний хоол, хүнсний материал нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийн авна уу.

Тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 7 дугаар тушаалаар батлагдсан “Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулж байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч ньтендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендерт оролцогч нь дараах санхүүгийн болон туршлагын шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 50%-аас багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан илүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил буюу 2020 оны  санхүүгийн тайлан

Туршлага: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын аль нэг жилд ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагатай байх.

Үнийн саналыг 2021 оны 3 дугаар  сарын 09-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө хаягаар ирүүлэх ба үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2021 оны 3 дугаар  сарын 09-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем: www.tender.gov.mn

 

Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг даргын Тамгын газар

Үнэлгээний хороо №11 өрөө ба харилцах утас:88272868, 99749171