ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР:

 

Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2021 оны сумын “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу Хужирт сумын Шивээт 4 дүгээр багийн нутагт Ерөнхий боловсролын сургуулийн хойд талд 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалттай 1 нэгж талбар 0,3 га газар эзэмшүүлэх эрхийн ДУУДЛАГА ХУДАЛДАА 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 09:00 цагаас 15:00 цагийн хооронд цахимаар явагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайтаас авна уу.

Оролцогчид 2021 оны 03 дугаар сарын 29-ны 09:00 цагаас 04 дүгээр сарын 02-ний өдрийн 15:00 цаг хүртэл газрын цахим бирж” www.mle.mn  вэб сайтад бүртгүүлнэ үү.

Оролцогчид дуудаж буй газрын дэнчинг 100100029002 /Өвөрхангай аймгийн ГХБХБГазар/ тоот дансанд, Оролцогчийн хураамжийн нэхэмжлэлийг /itax.mta.mn/ үүсгэж Өв.Хужирт сумын 100101700941 тоот дансанд тушаасан байх.

            Бүрдүүлэх материал:

Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Дэнчин төлсөн баримт

Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл

Дуудлага худалдаанд аж ахуй нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл зэргийг цахимд байршуулна.

 

Холбоо барих утас 88644422