Хужирт сумын 1 дүгээр Цэцэрлэг түүхт 60 жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.

Хужирт сумын 1 дүгээр Цэцэрлэг түүхт 60 жилийн баяраа 2019 оны 9 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ.

"Түүхт 60 жил"-ийн ойн баярын арга хэмжээнд урьд ажиллаж байсан ахмад, багш ажилчид, тойргийн сумдын цэцэрлэгүүдийн төлөөлөл болон аймаг, сумын удирдлагууд оролцон баярын хурал, концерт, багш нарын бүтээлийн үзэсгэлэн, хүүхэд багачуудын бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулагдснаас гадна олон уралдаан тэмцээн эцэг эх, хүүхэд багачуудынхаа дунд өрнүүлсэн өргөн дэлгэр үйл ажиллагаа болсон.

Ойн үеэр үе үеийн багш, ажилчид болон одоо ажиллаж байгаа багш, ажилчид ажлын үр дүнгээ төр засаг болон бусад байгууллагын шагнал хүртэж шагналын хур буусан өдөр байсан.