Хужирт суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 36,2 у/м төмөрбетонон гүүр, 0,7 км авто зам ашиглалтанд орлоо.

УИХ-ын гишүүн Я.Содбаатарын санаачилгаар зохион байгуулагдаж буй Хужирт сумын багуудын “Нэгдсэн өдөрлөг “ 2019 оны сарын 20, 21-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Хужирт сумын 6 багийн иргэдийн дунд – АХА, -Айраг  хэн сайн уух вэ?, - Дэмбээний тэмцээн гэх мэт хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулж нийт багийн дүнгээр шилдэг баг шалгаруулж урамшуулсан.

Өдөрлөгийн үер УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар сум орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалт, Төрийн бодлого шийдвэр, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар Хужирт сумын ард иргэдтэй уулзалт хийлээ.

 Мөн УИХ-ын гишүүн Я.Содбаатарын санаачилгаар зохион байгуулагдаж буй "Эрүүл энхийн аян - 2019" аяны хүрээнд Улаанбаатар хотоос ирсэн нарийн мэргэжлийн эмч нар Хужирт сумын иргэдийг үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрууллаа.

Энэ үеэр Хужирт суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 36,2 м ТӨМӨРБЕТОНОН гүүр, 0,7 км ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТОЗАМ-ыг ашиглалтанд оруулж нээлтийн үйл ажиллагаа болсон.

 

 

ХУЖИРТ СУМЫН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР