ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА, ГХУСАЗЗ-ИЙН ДАРГА А.ИШДОРЖООР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ӨЧИГДӨР МАНАЙ СУМАНД ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН

"Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийн үеэр сумын 140 гаруй иргэнд хууль, эрхзүйн мэдлэг олгож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль, тогтоомжуудыг сурталчлав. Энэ үеэр Архивын лавлагаатай холбоотой мэдээллийг 29 иргэнд хүргэснээс 22 иргэний хуулбар хүссэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Хархорин сум дахь Сум дундын шүүхээс 30 гаруй иргэнд зөвлөгөө өгч, 2 иргэний нэхэмжлэлийг хүлээн авсан бол Сум дундын Прокурорын газраас 20 орчим иргэнийг хүлээн авч уулзлаа.

Мөн Хархорин сум дахь Шүүхийн Шинжилгээний Хэсгээс 20 гаруй иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгч, 9 иргэний хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэж, 15 иргэний гарын хээний дардсыг фото цаасанд буулган дурсгал болгож өгсөн юм.

Аймгийн МХГ-аас хөдөлмөрийн аюулгүй байдал, архив болон албан хэргийн хөтлөлтийн талаар 11 аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн байна.

 

Аймгийн Цагдаагийн газраас сумын хэсгийн төлөөлөгчтэй хамтран 48 иргэний санал хүсэлтийг хүлээн авч, А- ангиллын сургалтанд 16 иргэнийг бүртгэж, үнэмлэх нөхөж гаргах 6 материалыг хүлээн авлаа.

Иргэдийн зүгээс төрийн нэгдсэн үйлчилгээг газар дээр нь шийдэж авч байгаадаа талархаж байв. Иргэний бичиг баримт, лавлагааны хуулбар авах гэж аймаг руу дахин дахин очиход багагүй зардал гардгийг хэлж байсан юм. Дээрх үйл ажиллагааг эдийн засгийн тооцооллоор дүгнэхэд иргэдээс 3.646.000 мянган төгрөгийн зардлыг хэмнэсэн байна.

Хужирт суманд өнгөрсөн жил 45 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж, 23 иргэн ял шийтгүүлсэн бөгөөд гэмт хэрэг өндөр үзүүлэлттэй байгаа гурван сумын нэгэнд орсон байна.

Өдөрлөгийн дараа иргэд, хөдөлмөрчдөд зориулан аймгийн ХДТеатрын дуучин СТА М.Хишигцогзол болон ЗДТГ-ын ХААТасгийн дарга С.Самдан, 1 дүгээр багийн Засаг дарга Т.Даваадорж, Соёлын төвийн дэргэдэх бүжгийн "Шигтгээ" хамтлаг мэндчилгээ дэвшүүлсэн.

Мөн сумын "ГХУСАЗСЗ"-өөс зохион байгуулсан хууль, эрхзүйн болон танин мэдэхүйн "АХА" асуулт хариултын тэмцээнд Улсын тэргүүний 2 дугаар Цэцэрлэгийн бүлгийн багш Ж.Лхамсүрэн Тэргүүн байр эзэлж, удаах байранд сумын Цагдаагийн тасгийн алба хаагч Ц.Базарваань нар шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан. Үүний дараа нийтийн бүжиг болж өдөрлөгийн үйл ажиллагаа амжилттай өндөрлөсөн.

 

 

                                                                                   ХУЖИРТ СУМЫН

                                                                                          ЗДТГ