ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ  ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын “2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдсан  Өвөрмодот 1 дүгээр багийн “Ац уулын орой”-д үүрэн холбооны цамхаг байгуулах зориулалтаар 400 м2 газрыг 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх  ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ДУУДЛАГА ХУДАЛДАА нь сумын Засаг даргын 2022 оны 09 дугаар сарын 28-ны өдрийн “Газрын дуудлага худалдаа явуулах тухай”  А/170 дугаар Захирамжийг үндэслэн  2022 оны 10 дугаар сарын  31-ний   өдрийн  09:00 цагаас 17:00 цагийн хооронд цахимаар явагдана. Үүнд:

Оролцох хүсэлтэй иргэн, ААНБ-д  2022 оны 10 дугаар сарын 24-ний 09:00 цагаас  2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15:00 цагийн хооронд  газрын цахим бирж” www.mle.mn  вэб сайтад бүртгүүлнэ үү.

Дуудаж буй газрын дэнчинг 100100029002 Өв.ГХБХБГазар тоот дансанд,  Улсын тэмдэгтийн хураамжийн нэхэмжлэлийг /www.itax.mta.mn  хаягийн Төлбөрийн даалгавар цэс /-ээр үүсгэж  Өв.Хужирт сумын 100101700941 тоот дансанд тушаасан байх.

Дэлгэрэнгүй мэдээллийг “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайтаас авна уу.

            Бүрдүүлэх материал:

Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Дэнчин төлсөн баримт

Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл

Дуудлага худалдаанд аж ахуй нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл зэргийг цахимд байршуулна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайтаас авна уу.

Холбоо барих утас 88644422, 92060200

 

 

 

 

ХУЖИРТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР