ХУЖИРТЧУУД “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЖ БАЙНА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, аймгийн “Ногоон байгууламж нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах” зорилтот жилийн хүрээнд хэд хэдэн ажлууд төлөвлөөд хэрэгжүүлж байна.

 

Сумын рашаан усны хамгаалалтын бүсэд 4 га орчим талбайд хашаа барьж 11000 мод тарих.

Сумын хэмжээнд мод тарих иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллага, айл өрхийг дэмжин ажиллах,

Мод тарьж, ургуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагыг сурталчлах, нарийвчилсан судалгаа гарган бүртгэх,

Албан байгууллага, аж ахуй нэгжүүдийг өөрийн эзэмшлийн талбайдаа шинээр болон нөхөн тарилт хийгдэх ажлыг эрчимжүүлэх,

Хөдөөгийн багуудын болон сумын төвийн айл өрхүүдийг хашаандаа мод тарихыг уриалж  16 наснаас дээш насны иргэн бүр 3-аас дээш мод тарих аян зохион байгуулах,

 

 

ХУЖИРТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР