ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ  ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

 

 

Өвөрхангай аймгийн Хужирт сумын “2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдсан 5 нэгж талбарт  “ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ДУУДЛАГА ХУДАЛДАА” нь сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Газрын дуудлага худалдаа явуулах тухай”  А/46 дугаар Захирамжийг үндэслэн  2022 оны 04 дүгээр сарын  28-ны   өдрийн  09:00 цагаас 17:00 цагийн хооронд цахимаар явагдана.

Үүнд:

Дулаан 6 дугаар баг Дулаан уул Хуурайн эхэнд мобикомын сүлжээний антен байршуулах 412 м2 газрыг ашиглах /5жил/

Уужим 2 дугаар баг Бургасны Дуулга уулын оройд мобикомын сүлжээний антен байршуулах 420 м2 газрыг ашиглах /5жил/

Шивээт 4 дүгээр баг Шунхлайн ард уулзварт “Хийгээр цэнэглэх Шатахуун Түгээх Станц” барих 1000 м2 газрыг эзэмших /30жил/

Шивээт 4 дүгээр баг Эрүүл мэндийн төвийн баруун талын шороон далан “Нийтийн халуун ус” барих 200 м2 газрыг эзэмших /30жил/

Шивээт 4 дүгээр баг Эрүүл мэндийн төвийн зүүн талд “Худалдаа, нийтийн үйлчилгээний газар төв цогцолбор” зориулалтаар 1500 м2 газрыг эзэмших /30жил/

Оролцох хүсэлтэй иргэн, ААНБ-ууд  2022 оны 04 дүгээр сарын 21-ний 09:00 цагаас  2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15:00 цагийн хооронд  газрын цахим бирж” www.mle.mn  вэб сайтад бүртгүүлнэ үү.

Дуудаж буй газрын дэнчинг 100100029002 Өв.ГХБХБГазар тоот дансанд,  Улсын тэмдэгтийн хураамжийн нэхэмжлэлийг /www.itax.mta.mn  хаягийн Төлбөрийн даалгавар цэс /-ээр үүсгэж  Өв.Хужирт сумын 100101700941 тоот дансанд тушаасан байх.

            Бүрдүүлэх материал:

Иргэний үнэмлэх, эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Дэнчин төлсөн баримт

Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл

Дуудлага худалдаанд аж ахуй нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл зэргийг цахимд байршуулна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайтаас авна уу.

 

Холбоо барих утас 88644422, 92060200

 

 

 

ХУЖИРТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР