Овог , нэр: Зоригтын Оюунчимэг

Албан тушаал: Хужирт сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч

Холбоо барих Утас: 96656840,    E-mail :  oyunaa_7504@yahoo.com

      

    Өвөрхангай аймгийн Хужирт сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэг нь 1959 онд Хужиртын 10 жилийн сургуулийн дэргэд 3 орон тооны ажилтантай, 20 хүүхэд, 3 гэрт сургуулийн багш ажилчдын хүүхдийн цэцэрлэгээр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлсэн байдаг бөгөөд 1980 онд “ Хүүхдийн төлөө” фондын хөрөнгөөр баригдсан 90 хүүхдийн хүчин чадалтай зориулалтын байртай болж, 2018 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн байр ашиглалтанд орсоноор сумын 2-5 насны 220 хүүхдийг асран хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар бага насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхээр нийт 25 багш ажилчидтай үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс Монгол Улсын Боловсролын Тэргүүний ажилтан 4, Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан 2, Боловсролын үйлчилгээний Тэргүүний ажилтан 2, Санхүү бүртгэлийн Тэргүүний ажилтан 1 байгаа бөгөөд 100 хувь нь мэргэжлийн багш нараар хангагдсан.

   2018-2019 оны хичээлийн жилд хамран сургах тойргийн 314 хүүхдээс 220 хүүхдийг ердийн 7 бүлэгт хүлээн авч, хамран сургах тойргийн 5-н настай 77-н хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулж, 74 хүүхдийг хувилбарт сургалтанд  хамруулан сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 100 хувьд хүргэхээр зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

  2017-2018 оны хичээлийн жилд манай хамт олон амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Нийт 23 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургалтын орчноо сайжруулан, 74 хүүхдэд СӨБ олгон, гэрчилгээ батламж гардуулан ЕБС-д элсүүллээ. Аймгийн Хүүхдийн Урлагийн их наадамд 5 төрлөөр 21 хүүхэд амжилттай оролцон, “Нэг ном-Эрхэм үйлс” аянд идэвхи санаачлагатай оролцон Батламж, Сумын шилдэг төсөвт байгууллагаар шалгарсан.  Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн төлөө багш ажилчин бүр, эцэг эхийн зөвлөлийн гишүүд өөрийн авъяас чадвар, сонирхолд тулгуурлан 9 төрлийн дугуйлан, хөгжүүлэх сургалтуудыг хүүхэд орхигдуулалгүйгээр хичээлийн жилийн турш тусгай хөтөлбөр хуваарийн дагуу хичээллүүлж байна.

2019 оны 9 дүгээр сард цэцэрлэгийнхээ түүхт 60 жилийн ойг тэмдэглэхээр ойг угтсан 42 бүтээлч ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.   

     Сургуулийн өмнөх насны хүүхдийн бүх талын эрэлт хэрэгцээг  бага насны хүүхдийн хөгжлийн стандартын  дагуу ханган сургаж, хөгжүүлж, үйлчлэх төв болж төгс төгөлдөр ДЭЛХИЙН иргэнийг төлөвшүүлэх үүргээ, Хужиртын 1 дүгээр цэцэрлэгийг үүсгэн байгуулагдсан цагаас эдүүгээ хүртэл 60 жилийн түүхийг нэр төртэйгөөр бүтээлцсэн үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан албан хаагчид,  төгсөгчид, тэдний эцэг эх, гэр бүл, орон нутгийн ард иргэд, бидэнтэй хамтран ажилладаг албан байгууллага, аж ахуй нэгжийн хамт олон та бүхэндээ төрөлх цэцэрлэгийнхээ түүхт ойн мэндийг, угтан золгож байгаа Урвуулагч хэмээх Шороон  ГАХАЙ жилийн сар шинийн мэндтэй хамт өргөн дэвшүүлье.

Үгийг  ахмад ажилчин П.Ядамсүрэн

 Аяыг Д.Бадамсамбуу  / МУ-ын СТА /

“ ӨНӨД ДУРСАГДАХ ӨРГӨӨ ”

Ээжийн цагаан сүүн сэтгэлээр                         

Өлгийдөж авсан цэцэрлэгийн багш минь

Энхрий үрсийн инээд цангинасан           

Өнөд дуурсах миний өргөө

                              Дахилт

        Эрдмийн аяны эхлэл болсон                         

        Энэ л өргөөндөө би хайртай                                                                                                                        

        Эцгийн голомт шиг үрсээ эрхлүүлсэн                                                                                                

         Эгэл цэцэрлэгээ бид дурсана                                                                                                                                               Өглөө эртлэн нойрноос сэрээд                                                                                                                 Өдөржин тоглох тоглоомдоо яарна     

Баавгайтай чихрээр гарыг минь мялаасан         

Багштайгаа бид өдөржин дуулна

                            Дахилт

Нуурын шувууд шиг ижилдэн дассан        

Нутгийн бяцхан алаг үрсээ                              

Нүдийг нь нээж хорвоотой танилцуулсан   

Нэгдүгээр цэцэрлэг бидний өргөө

                          Дахилт

Балчир насны дурсамж дүүрэн           

Багшийн сургаал сэтгэлд шингэсэн             

Холдоод явахад сэтгэлд уяатай                

Хужиртын 1 дүгээр цэцэрлэг бидний өргөө    

 

 

ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Бид элэгсэг дотно, таатай орчинг бүрдүүлж

Өөртөө итгэлтэй

Бодит чадвартай

Бүтээлч сэтгэлгээтэй

Эрүүл иргэнийг төлөвшүүлнэ

                                                              ЭРХЭМЛЭХ ЗАРЧИМ

    Хүүхдээ дээдлэх

    Хөгжлийг эрхэмлэх

    Хуулиа биелүүлэх

    Чадварыг баримтлах

Эрхлэгчийн танилцуулга:

Овог, нэр: Зоригтын Оюунчимэг (МУ-ын БТА, МУ-ын ХСТА)

Төгссөн сургууль: МУБИС-СӨБС-ийн бакалавр

                                  МУБИС-ийн Боловсрол судлалын магистр

Мэргэжил: СӨБ-ын багш, арга зүйч

Мэргэжлээрээ ажилласан жил: 27 жил, үүнээс эрхлэгчээр 10 дахь жилдээ ажиллаж байна.