2013 онд Эрүүл мэндийн байгууллага нь  эрүүл мэндийн  суурь шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, ЭМБ-ын соёл харилцаа хандлагыг дээшлүүлэх,  үйлчилгээний чанар сайжруулах ,үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэх,   хүлээгдэл чирэгдлийг багасгах, эмийн чанар аюулгүй байдлыг хангах,  эмнэлгийн тусламж үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх, авилга ашиг сонирхлын зөрчил,  албан бус төлбөр хээл хахуултай тэмцэх  зэрэг зорилтуудыг тавьж ажиллаж байгаа билээ

аймгийн  ЭМГ-с   “Хариуцлага хяналтыг сайжруулах жил“,   “Төрийн шинэчлэл иргэний оролцоог хангах”,  “Амлалт хариуцлагын гэрээ байгуулах” зэрэг ажлуудыг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж   манай хамт олон  идэвх чармайлт гарган  ажиллаж байна.

Хужирт сумынхаа нийт иргэд та бүхэндээ  болон  хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ажилд цаг ямагт бэлэн байж тэдэнд амьдралын баяр баясгалан аз жаргал хайрлагч сүүн цагаан сэтгэлтэй эмнэлгийн үе үеийн ажилтнууд ,ахмад буурлууд болон дунд залуу үеийнхэндээ эрхэлсэн ажил тань амжилтаар бялхаж ,эрүүл бие тань инээдээр цалгиж,  амьдрал  тань  өөдлөн  дэгжиж   явахыг  хүсэн ерөөе.

 

Өвөрхөнгөй  аймгийн  Хужирт  сумын

                                                                     Эрүүл  Мэндийн  Төвийн  эрхлэгч  эмч   Н.  Баярцэцэг