СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Хужирт сум нь Илдэн бэйлийн хошууны хэсэг Автайсайн хааны хүү Бахарай баатар түүний хөвгүүн Цогт хун тайжийн ач Сутай Илдэнгийн албат байжээ.

1725 онд Түшээт хан аймгаас 19 хошуу таслан Сайн ноён хан аймгийг байгуулахад Илдэн бэйлийн хошуу нь Сайн ноён аймгийн харъяанд орж Хужирт Аг сум үүссэн түүхтэй.

1931 онд Халуун-Ус сум нэртэйгээр Архангай аймгийн харъяанд байгуулагдаад 1934 оны 5-р сард Өвөрхангай аймагт шилжин 5 баг, 575 өрх, 2281 хүн ам, 53725 толгой малтай Хужирт сум нэртэй байгуулагдсан байна.

Одоогоор 5 баг, 6750 хүн амтай,145437 толгой малтай, хүн амын  тоогоор аймагтаа 4,малын тоо толгойгоор 9-р байранд, нутаг дэвсгэрийн хувьд аймагтаа хамгийн бага буюу 19-т орж байна. Хүн амын нягтаршил 3.9 хүн/га байна.

Өвөрхангай аймгийн зүүн хойд хэсэгт:

 Улаанбаатар хотоос 380  км

  Аймгийн төвөөс 84 км зайд байрладаг.

Архангайн Хотонт, Өвөрхангай аймгийн Хархорин, Есөн-Зүйл, Өлзийт, Бат өлзий, Зүүнбаян-Улаан сумдтай хиллэдэг.

Байгаль, газарзүйн онцлог

Газарзүйн онцлог.Сумын нутаг нь далайн төвшинээс 1700-2360 метрт өргөгдсөн. Өндөр Сант,  Мойлт, Гуа, Ац, Дулаан, Өвөрмодот, Ханги, Битүүхэй, Мухдаг зэрэг уул нуруу, Орхон, Хужирт, Бургас, Тээл, Харз зэрэг тунгалаг уст голууд, Олон бүрд, Хар бүрд, Бөөрөг зэрэг нуур цөөрмүүд, Үүрт, Шороот, Мойлт, Цувирай, Танхилагт зэрэг халуун рашаан, булгуудтай бөгөөд сумын төвдөө 39-60 хэмийн халуун рашааныг түшиглэсэн амралт сувиллын газартай билээ.

Хужирт  сум нь Өвөрхангай аймгийн хойт хэсэгт хангай хээрийн бүсэд оршдог.

Үүртийн тохой, Хүрмэн чулуу, Асгатын энгэр, Хангийн тогоо, Битүүхэй зэрэг байгалийн үзэсгэлэнт сайхан газрууд, Өндөр сант, Дулааны Ёл, Ханги зэрэг сарьдаг өндөрүүдтэй билээ.

Ой хөвч уул тал, гол мөрний хөндийд хус, хуш, шинэс, торой, улайс, торлог зэрэг модтой, самар мойл, хад, нэрс, үхрийн нүд, тошлой, гүзээлзгэнэ зэрэг амтлаг жимстэй, арц, алтан гагнуур, цээнэ, тарваган шийр, өнгө бүрийн дэгд, нохойн хошуу, царван, таван салаа, цагаан түрүү, сөдийн толгой зэрэг эмийн болон ариутгалын ургамал, хүнс тэжээлд хэрэглэдэг сонгино, жууцай, халиар, гонди, самар зэрэг ургамлаар арвин.

Ой хөвчдөө буга, бор гөрөөс, гахай шилүүс, солонго, сандлага, жирх, ихэнх нутагт үнэг, хярс, чоно, тарвага, зурам, мануул, туулай зэрэг ан амьтад элбэгтэй.

Сойр, хур, хойлог, хөхөө, бүргэд, шаазгай, улаан хошуут, тагтаа зэрэг нутагшсан жигүүртэн олон шувуудтай билээ.

Цаг уурын нөхцөл.

Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй.

§  1 дүгээрсарындундаж

температур-14.2°С

§  7 дугаарсарындундаж

температур+15.9°С

§  жилийн дундаж салхины хурд 2.6 м/с

§  жилийн хур тунадасны нийлбэр 372.8 мм

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 171782.0 га

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв.

Сумын төсвийн нийт орлого нь 3013.0 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 2167.0 сая төгрөг, сумын өөрийн орлого 26.5 сая төгрөг байна.

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 3013.0сая төгрөг байна. Нийт зардлын 43.2 хувь нь цалин, 4.2 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 51.4 хувийг урсгал шилжүүлэг, 1.2 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Эдийн засгийн бүтэц

Өвєрхангай  аймгийн  Хужирт  сумын  хэмжээнд  нийт үйл ажиллагаа явуулж буй 38 аж ахуй нэгж байгууллага, 6 төсвийн байгууллага, 2 банк, 1 шашины байгууллага,3 ШТС болонхувь хүмүүс татварт хамрагдаж үйл ажиллагаа явуулж байна.

2012 оны байдлаар нийт 512054.1 сая төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хийж гүйцэтгэснээс орон нутагт 61072.4 сая тєгрєг, аймагт 219441.0 сая төгрөг, улсад 231540.7 сая төгрөгийн татвар төвлөрүүлжээ.

Тус  суманд  нийт 50 аж ахуй нэгжбайгууллага ажиллаж байгаагаас “Хужирт рашаан  сувилал” ХХК, “Жем-Хужирт” ХХК, “Элма-Хужирт” ХХК, зэрэг томоохон аж ахуй нэгжүүд  үйл  ажиллагаа  явуулж  хүрээгээ  тэлэн  сумын эдийн засгийн бүтцэд томоохон нөлөө үзүүлж байна.

Жижиг дунд үйлдвэрлэл

 

Суманд  Талх нарийн боовны цех-5, оёдол эсгүүрийн 3, гутал засвар, буриад болон монгол гутал үйлдвэрлэлийн 4, эсгийний үйлдвэрлэлийн 1, гэрийн мод үйлдвэрлэлийн 6, Блок үйлдвэрлэлийн 2, гагнуур төмөр хийц үйлдвэрлэх 3, гэх мэт том жижиг нийлсэн 30 гаруй үйлдвэр цех ажиллаж байна.

Хөдөө аж ахуй

Мал сүргийн бүтэц

Сумын хэмжээнд 253786 толгой малтайгаас 40 тэмээ, 29571 адуу, 16261 үхэр, 126088 хонь, 81827 ямаа байна.

Сумын хэмжээгээр нийт цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 7.0 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 4.8 хувь байна.

213 малчин өрх, 521 мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 37.9 хувийг эзэлж байна.

Газар тариалан

Сумын хэмжээгээр жилд 8,0 га талбайд төмс, 4,0 га талбайд нарийн ногоо, 3,5 га талбайд малын тэжээлийн ургамал тариалж 76,0 тн төмс, 32,1 тн нарийн ногоо, 50,0 тн малын тэжээл хураан авч дотооддоо  хэрэглэж байна. Цаашдаа сумын нийт  төмс, хүнсний ногооны хэрэглээг 100 хувь өөрсдийгөө хангах зорилт тавин ажиллаж байна.

Инженерийн дэд бүтэц                 

Зам тээвэр. Тус сум нь Улаанбаатар хот, Хархорин сумтай хатуу хучилттай замаар холбогдсон. Сумын төв дотор 1.5км хатуу хучилттай замтай. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж.Сум нь төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 110/35/10 квт-ын 2 дэд станцтай.

Ус хангамж.  Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 12 гүний худаг, 1 цэвэр усны үйлдвэртэй.

Ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж

Сумын тавийн цэвэрлэх байгууламж ашиглалтаас гарсан.

Дулаан хангамж. Төсвийн байгууллагуудын уурын зуух хувьчлагдан “Хужирт-Илч” ХХК байгуулагдан 7 зуух, аж ахуй нэгж байгууллагын 4 бүгд 11 уурын зуух ажиллаж дулааны хэрэгцээгээ хангаж байна.

 

НИЙГЭМ

Хүн ам 6659

Хүн ам, өрхийн тоо 1948

СУРГУУЛЬ

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 42 бүлэгт 1282 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох сургалтанд 28 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 99 хувь, суурь боловсролын хамран сургалт 98 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувьтай байна.Мэргэжил дээшлүүлэх хөрвөх сургалтанд нийт 8 багш хамрагдаж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн 1, 2-р дотуур байранд 160 хүүхэд амьдарч байна.

Төрийн өмчийн 1, 2-р цэцэрлэгт 300, зуны сургалтанд 120 хүүхэд, ээлжийн бүлэгт 70 хүүхэд, явуулын бүлэгт 20  хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 84 хувьтай.

 

Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль, хичээлийн 1-р байр

Шунхлай 5-р багт байршилтай

440 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 641 хүүхэд суралцаж байна

21 багш, ажиллагчидтай

1964 онд ашиглалтанд орсон,  инженерийн бие даасан хангамжгүй, цутгамал чулуун  хийцтэй, чанар муу, гадна, дотно засал, сантехник, цонх муу тул их  засвар хийх шаардлагатай.

Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль 2-р хийчээлийн байр

Шивээт 4-р багт байршилтай

952хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 641 хүүхэд суралцаж байна

77 багш, ажиллагчидтай

1983 онд ашиглалтанд орсон,  инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй, чанар дунд, гадна, дотно засал, сантехник, цахилгаан, усан хангамж муу тул завсар хийх шаардлагатай.

Дотуур байр:

Ерөнхий боловсролын сургуулийн 1-р дотуур байр

Шунхлай 5-р багт байршилтай

100хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 95хүүхэд амьдарч байна

5 багш, ажиллагчидтай

2000 онд ашиглалтанд орсон,  инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Тус дотуур байр халаалт,цонх муу тул засвар хийх зайлшгүй хийх шаардлагатай.

Ерөнхий боловсролын сургуулийн 2-р дотуур байр

Шунхлай 5-р багт байршилтай

100 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 65хүүхэд амьдарч байна

5 багш, ажиллагчидтай

2009 онд ашиглалтанд орсон,  инженерийн бие даасан хангамжтай, тоосгон хийцтэй, зориулалтын барилга. Тус дотуур байр дээврээс ус их гоождог тул засвар хийх зайлшгүй хийх шаардлагатай.

 

Цэцэрлэг

 

1-р  цэцэрлэг

Шивээт 4-р багт  байршилтай

90 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 135 хүүхэд хүмүүжиж байна

15 багш, ажиллагчидтай

1980 онд ашиглалтанд орсон  цутгамал бетон суурьтай,тоосгон ханатай, хавтан хучилттай,хавтгай хар цаасан болон шувуун нуруу бүхий дээвэртэй,модон шалтай  зориулалтын  барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай боловч гадна худаг бөглөрч ашиглагдаггүй.Их засвар 2012 онд хийгдсэн боловч шаардлага ангаагүй агааржуулалтын систем засагдаагүйгээс гадна, дотно хана муудаж шохой нурж унадаг,цахилгааны угсралт,гэрэлтүүлэг муу,аянга зайшлуулагчийн төмөр байхгүй,модон шал,хана мөөгөнцөртсөн,гадна талын хаяавч байхгүй,хамран сургах хүүхдийн тоо их учраас өргөлтөл хийх зайлшгүй шаардлагатай

 

Улсын тэргүүний 2-р  цэцэрлэг

Шунхлай 5-р  багт  байршилтай

125 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 165 хүүхэд хүмүүжиж байна

20 багш, ажиллагчидтай

2009 онд ашиглалтанд орсон  бетонон  хийцтэй, зориулалтын шинэ  барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай. Тус барилга нь агааржуулалт муугаас цанталт үүссэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан тул засвар хийх шаардлагатай.Барилгын хүчин чадал хүрэлцээгүй.Сургуулийн эмч, нярав нягтлангийн өрөө, склад, биеийн тамирын заал нэмж барин өргөтгөл хийх шаардлагатай.

 

Эрүүл мэнд

Суманд 34 ортой 1 эмнэлэг, 3 эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. 8 их эмч, 20 тусгай мэргэжилтэн, 2 эм зүйч ажиллаж байна.

 

 

 

Эмнэлэг

·         Эрүүл мэндийн төв

·         4-р багийн нутаг дэвсгэрт байршдаг.

·         34 ортой

·         Их эмч- 8,  эх барих бага эмч3,  багийн бага эмч 6,  статистикч багаэмч 1, НЭМА1, сувилахуйнаргазүйч1, нягтланбодогч1, биеийнтамирынаргазүйч-1, сувилагч10, жолооч 2, бусадажиллагсад10 нийт 41 хүнажиллажбайна.

Анхныэмнэлэг  1933ондүүсгэнбайгуулагдажбарилгань 1962 ондбаригдсан. 2010  ондөргөтгөлхийгдсэн. 2011 онд ашиглалтанд орсон зориулалтыншинэ барилгатай.

Соёл, спорт

1983 онд ашиглалтанд орсон 350 суудалтай Соёлын төвийн чулуун болон блок тоосгон хийцтэй зориулалтын   барилга. Тус барилгад урлагийн тоглолт, дугуйлан,  30 суудалтай номын сангийн үйлчилгээзэрэг соёл урлагийн бүх үйл ажиллагаа явагдаж байна.

 

Ахуй үйлчилгээний талаар бичих

Сумын 5 дугаар багийн нутагт хүүхдийн 2-р цэцэрлэгийн ард “Бизнес хөгжлийн төв”-ийн барилга ашиглалтанд орсоноор том жижиг нийлсэн 14 өрөөг сумын жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй иргэдэд хөнгөлөлттэй үнээр түрээслүүлж байна.

            Тус төвд

·         Талх, нарийн боовны үйлдвэрлэл

·         Буриад гутал үйлдвэрлэх, засварлах

·         Гар утас засах

·         Гэр ахуйн цахилгаан бараа засвар

·         Канон, гэрэл зураг

·         Үсчин гоо сайхан

·         Үндэсний болон европ хувцас захиалга, засвар

·         Алт, мөнгөний дархан, хүйтэн гагнуур

·         Кимчи дарах цех

Мөн төрийн үйлчилгээг ард түмэндээ ойртуулж

·         Өрхийн эмнэлэг

·         Монгол шуудангийн салбар

·         Бариа засал зэрэг үйлчилгээг үзүүлэхээр өрөө түрээслээд байна.

 “Бизнес хөгжлийн төв”-ийн өрөөний түрээс 16.8м2 талбай бүхий том өрөө  50000 төгрөг, 11,5м2 талбай бүхий жижиг өрөө 30000 төгрөг болно. Халаалтын зардалыг “Хужирт Илч” ХХК-д, Цахилгаан тогны төлбөрийг цахилгаан түгээх компаний салбараас гаргасан тооцооны үндсэн дээр түрээслэгч бие даан төлөх нөхцлөөр тус тус түрээсэлж байна.

 

Соёлын төв

 

Соёлын төв

Шивээт 4-р багт байршилтай

350 хүний суудалтай

5 ажиллагчидтай

§  1983 онд ашиглалтанд орсон 350 суудалтай Соёлын төвийн чулуун болон блок тоосгон хийцтэй зориулалтын   барилга. Инженерийн төвлөрсөн хангамжтай.Тус барилгын арын хэсэгт засвар огт хийгдээгүй тул засварт оруулах шаардлагатай.

Шашин, сүм хийд

Сумын хэмжээнд 1 хийд байдагаас буддын 1 байна.

Тус хийд нь зориулалтын барилгатай.

Энэхүү хийд нийт 11ажиллагчидтай, 8 лам шавилан сууж байна.

Ажиллах хүч

Ажиллах хүч, салбараар

Ажилгүйдэл, ядуурал

Суманд бүртгэлтэй ажилгүй 117 иргэн байна. Нийт ажилгүй иргэдийн 59 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 21 хувийг дээд, 5 хувийг тусгай дунд,  49 хувийг бүрэн дунд, 19  хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.Мөн сумын хэмжээнд албан бусаар хөдөлмөр эрхлэгчдийг хөдөлмөр эрхлэлтийн байдлаар нь авч үзвэл 79 хувь нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид, 3 хувьнь ажил олгогч үлдсэн 18 хувьнь өрхийн бизнест цалин хөлсгүй оролцогч байна гэсэн судалгаа гарсан

 

Үйлчилгээний булан