card

ХУЖИРТ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Засаг даргын Тамгын газар нь Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу аймгийн хурал захиргааны байгууллагын шийдвэрээр 1992 онд байгуулагджээ. Анх үүсэн байгуулагдахдаа 17 ажилтантай өөрийн гэсэн үндсэн хөрөнгөгүй нэгдлийн конторын зарим өрөө тасалгаанд үйл ажиллагаагаа явуулдаг байсан ба 1993 онд сургуулийн дотуур байр, 1994 онд 3-р Цэцэрлэгийн байрыг тус тус өөрийн хөрөнгөнд бүртгэн засварлаж тохижуулан байрласан байна. 

2023 онд 21 ажилтан, албан хаагчидтай төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлсэн. Үүнээс удирдах албан тушаалтан 3, улс төрийн албан тушаалтан 8, төрийн захиргааны албан тушаалтан 7, төрийн үйлчилгээний албан тушаалтан 6 байсан. 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Нутгийн өөрөө удирдах ёсыг, төрийн удирдлагатай хослуулан иргэддээ хөнгөн шуурхай, ил тод, шударгаар үйлчилж сумынхаа нийгэм эдийн засгийн хөгжлийг хангахад оршино.

ЗОРИЛТ

-        Аймаг сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохицуулалтаар хангах.

-        ЗДТГ-ыг хөгжүүлж, иргэдэд мэргэшсэн, тогтвортой, чадварлаг төрийн албаар үйлчлэх бүтэц тогтолцоог бүрдүүлж үйлчилгээний чанарыг сайжруулах.

-        Нутаг дэвсгэртээ эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хөгжлийг хангах үйл ажиллагааг зохицуулалт зохион байгуулалтаар хангах.